КОВИД-19 | Дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учрах эрсдэлтэй

2020 оны 05 сарын 18

Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хор хохирлын хэмжээ дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 9.7 хувь буюу 8.8 их наяд ам.долларт хүрч болзошгүй гэсэн шинэ төсөөллийг Азийн хөгжлийн банк хийгээд байна.

Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг гэхэд 1.7-2.5 их наяд ам.доллар буюу нийт бууралтын 30 орчим хувийг эзлэхээр байгааг тодотгожээ.

Хэрэв дэлхийн улс орнуудын  цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд хурдтай, цагаа олсон байх юм бол коронавируснээс учирж болох хохирлыг 30-40 хувиар бууруулах боломжтой. Тэгж чадсан тохиолдолд дэлхийн эдийн засгийн алдагдал 4.1-4.5 их наяд ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэж АХБ үзэж байна.

Цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор хэрэгжүүлж буй хөл хорио нь дэлхийн худалдааг 1.7 -2.6 их наяд ам.доллараар бууруулж болзошгүй гэж тайланд тэмдэглэжээ.

АХБ-ны Ерөнхий эдийн засагч Ясуюки Савада  “Цар тахлаас эдийн засагт учруулах хохирлыг багасгахад туслах  хөндлөнгийн бодлогын  оролцооны үүрэг чухал байна” хэмээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top