Индонезийн зах дээр сарьсан багваахайн мах зарж байжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 15

Шинэ төрлийн коронавирус хүн төрөлхтөнд хаанаас туссан талаар хэн ч баталгаатай мэдэхгүй ч ихэнх хүн Хятадын Ухань хотын зах дээр сарьсан багваахайнаас хүнд халдсан гэж үзэж байгаа. Үүнээс болоод өвчин тарж, одоо дэлхийн бараг бүх орон хөл хорио, цээр тогтоогоод байгаа билээ.

Тэгвэл саяхан Индонезийн Томохон хэмээх хүнсний зах цар тахлын үед ч ажилласаар байгаа, сарьсан багваахай, хархны мах зарсаар байгааг олж илрүүлжээ.
 


Зүүн өмнөд Азийн орнуудад могой, гүрвэл, нохой, мэлхий, сарьсан багваахайн мах иддэг уламжлалтай. Гэхдээ коронавирусний улмаас ихэнх захыг хаагаад байсан юм. 2018 онд Индонезид Томохон захаас одоогийн коронавирустэй төстэй халдварт өвчин гарч байжээ.
 


Амьтан хамгаалах PETA Asia байгууллагаас “Covid-19 вирус шиг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ийм захуудыг хаах биш устгах хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(212.253.21.185) 2020 оны 05 сарын 30

сарьсан багваахайнаас хүн идчихээр мах гардаг л юм байх даа.энэ өчүүхэн амьтнаас хичнээнийг идэж байж сая цадах юм бол доо заваарсан юмс

0  |  0
Top