Тэяны (BIGBANG) баримтат кино 18-нд гарна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 15

Өмнөд Солонгосын BIGBANG хамтлагийн гишүүн Тэяны тухай “White Night” баримтат кино энэ сарын 18-нд нээлтээ хийнэ. Энэ кинонд дуучныг цэрэгт татагдахаас өмнөх 215 хоногийн амьдрал, White Night цомгоо хэрхэн бүтээсэн талаар гарна.

Киноны трейлер энэ сарын 14-нд нийтэд цацагдсан байна.

Тэян кинонд яагаад Мин Хё Ринтэй гэрлэсэн талаараа “Одоо ч тэр намайг өөрчилж чадах цорын ганц хүн хэвээр байгаа. Би Минтэй хамт амьдралаа өнгөрүүлэхийг хүссэн” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top