ОЛОН ӨНГӨ: Цалин их, бага байх нь огт ЧУХАЛ БИШ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 16

Монголчуудын цалин өдрөөс өдөрт өсөж байна. Ганц энэ өгүүлбэр ч бус “өндөр цалин” гэдэг холбоо үгийг уншаад л уурлан, бусдад цухалдах хүн олон. Хүн хүссэн зүйлээ л сонсохыг хүсдгийн энгийн жишээ энэ. Тэгвэл бодит амьдрал дээр гуравхан жилийн өмнө 500 мянган төгрөгийн цалинтай байсан ажилтан өнөөдөр гар дээрээ сая гаруйг өлхөн авдаг болсон. Албан ёсны дүнгээрээ нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өнгөрсөн оны төгсгөлд 1.2 сая төгрөг болж,  өмнөх оны мөн үеэс 122.4 мянган төгрөгөөр буюу 10.9 хувиар нэмэгджээ. Гэвч олсныхоо зоргоор үрдэг нэгэнд энэ нэмэгдэл хангалтгүй санагддаг.

Улмаар цалин нэмэгдсэн талаар албан ёсны тоо баримт харах бүрдээ ундууцаж, цалингийн нэмэгдлээс урьтан үнийн хөөрөгдлийг урьдчилан тархиндаа боловсруулдаг юм байна. Үнэндээ бидний олонх нь сарын цалингийнхаа хэдэн хувийг татвар, хураамжид төлж байгаагаа ч мэддэггүй бөгөөд Засгийн газраас Нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэхэд л мэдрэх шиг болжээ. Харамсалтай нь дээрх төрлийн санхүүгийн сахилга батгүй хүмүүс илүү орлогоо хуримтлуулах бус хэрэглээгээ улам бүр тэлнэ. Өдөрт нэг удаа хоол иддэг байсан бол хоёр удаа иддэг болж, улсад төлдөг байснаа өөртөө зарцуулдаг болсноороо олзуурхах жишээтэй. Ийм төрлийн хүмүүс хэзээ ч өөрийнхөө амьдралд хангалттай орлоготой болсноо мэдрэхгүй. Учир нь олсноо шууд үрдэг болохоор...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top