AIBA-гийн Ерөнхийлөгчийг арванхоёрдугаар сард сонгоно

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

Олон улсын сонирхогчдын боксын холбооны (AIBA) Гүйцэтгэх зөвлөлөөс энэ оны арванхоёрдугаар сарын 12-13-нд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болсноо мэдэгдлээ.

Чуулганаар холбооны санхүүгийн байдлыг хэлэлцэж, AIBA холбооны шинэ дотоод дүрмийг батлан, шинэ Ерөнхийлөгчийг сонгох юм.

Одоо холбооны тэргүүний үүргийг гүйцэтгэж байгаа Мохамед Мустасан “Цар тахал намжиж, 12 дугаар сард чуулган зохион байгуулагдана гэж найдаж байна. Бид холбоондоо шинэчлэл хийх тал дээр идэвхтэй ажиллаж байна. Дүрмээс гадна тэмцээн уралдаан явуулах хэв маягийг ч өөрчилнө” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Ээлжит бус чуулган энэ жилийн зургаадугаар сарын 20-нд Унгарын нийслэлд болох байсан ч цар тахлын улмаас цуцлагдаад байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top