[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] “COVID-19” халдвараас сэргийлж ЗӨВ АМЬСГАЛАХ аргууд

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 13

Коронавирусний халдвар дэлхий даяар тархаж, уушгины хатгалгаа болон хүндрэх, бусад суурь өвчинтэй хавсран үхэлд ч хүргэж байгаа энэ үед уншигч танд зөв амьсгалснаар халдвар, бусад өвчлөлөөс сэргийлэх аргыг хүргэе.


  • Амьсгалаа сайн авч, агаарыг хоолойн хонхорт төвлөрүүлэн барьж байгаагаар төсөөлнө. Амьсгалж барьсан агаараараа хоолойгоо дүүргэж, төмбийлгөнө. Уушги болон зүрх судасны өвчлөлөөс сэргийлэхийн тулд энэхүү дээш гүйгч болон амь баригч хийн үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй.

 

  • Дахин амьсгалж, уушгиа гүйцэд дүүргэнэ. Амьсгалаа барих зуураа толгойгоо аажим доош нь гудайлгаж, цагийн зүүний эсрэг мөрөн дээгүүр, нөгөө мөрөн дээгүүр, дахин доош, урагш гэх мэтээр аажмаар таван удаа эргүүлнэ. Мөн дахин амьсгал авч, амьсгалаа барьсан чигээрээ цагийн зүүний дагуу таван удаа эргүүлнэ. Эргэлтийг дуусгахдаа амьсгалаа гарга.

 

  • Амьсгал авч, амьсгалаа хоёр хөхний гол буюу зүрхний хүрдэн дээрээ төвлөрүүлж байгаагаар сэтгэнэ. Зүрхний хүрдэн дээрээ анхаарлаа төвлөрүүлэх зуур дахин цээж дүүрэн амьсгална.

 

  • Зүүн гараа зүүн ташаан дээр тавьж, баруун гарынхаа хуруунуудыг чигээр нь тэнийлгэж гараа өргөнө. Амьсгалаа барьж, гараа эрхий хуруун дээгүүр бусад хуруунууд давхарлан сул зангидсан нударга мэт байрлуулж, гараа урагш нь хөдөлгөнө. Толгой дээрээ гараараа тойрог зурна. Энэ нь толгой дээрээ бугуйл эргүүлэх мэт хөдөлгөөн хийнэ гэсэн үг юм. Гараа толгой дээрээ хөдөлгөж эхлэхэд хуруунуудаа долоовор хуруунаас эхлэн тэнийлгэнэ. Гараа буцааж дахин эргүүлээд дараа нь гараа хуруунууд нь тэнийсэн байдлаар хажуу тийш нь болгож дасгал эхлэхэд байсан байрлалд эргэж очно. Үүнийг таван удаа хийгээд дээрхийн эсрэг чиглэлд таван удаа хийнэ.

 

  • Цээжээ газартай аль болох тэгш хэмтэйгээр нэг чигт доош, баруун, дээш, зүүн, доош таван удаа, нөгөө чигт таван удаа эргүүлнэ. Хөдөлгөөнийг аль болох цар хүрээтэй хийхийн тулд цээж болон нурууныхаа булчинг оролцуулна. Арван эргэлтийг дууссаны дараа ам болон хамраараа амьсгалаа гаргаж, бүх биеэрээ тарааж буй мэтээр төсөөлөн тайван сууна.

 

  • Ханиад томууг эмчлэхгүй удвал уушгины дагшуур ханиад, уушгины хаван, хатгалгаа, бүгшүүлэх зэрэг уушгины язгуурын өвчнүүд үүснэ. Тоосжилт, утаа ихтэй өнөөгийн нөхцөлд уушгиа хамгаалж байх нь чухал юм.

 

  • Мөн ажил, амралтаа зөв зохицуулж, давс хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий. Хэт тослог, шимтэй, давслаг хоолноос татгалзаарай.

 

  • Амьдарч буй орчиндоо агаар сэлгэж байх, хиншүү, утаа зэргийг гаргахгүй байх, тоос шороогоор бохирдсон хэсгийг тогтмол цэвэрлэх, цэвэр агаарт гарч амьсгалах зэрэг нь коронавирусний халдварын үед заавал хэрэгжүүлэх дадал юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top