ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэнд олон боломж байна

2020 оны 05 сарын 13

Хонь

Таатай өдрүүдийн нэг. Аялал төлөвлөх, хамтрагч нартайгаа харилцах, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарах зэргийг хий. Хүүхдүүдтэйгээ ярилц. Төлөвлөгдсөн ажлууд нь таны нийгмийн байдлыг бэхжүүлэхэд туслах болно.

Үхэр

Бүтээлч үйл ажиллагаа, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байна. Хамгийн гайхалтай цаг үе ч байж мэднэ. Таны өмнө олон боломж байна. Байгальтай ойр байх нь хуримтлагдсан сөрөг сэтгэл хөдлөлөөс салахад тусална. Үдээс хойш сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй.

Ихэр

Завгүй өдөр. Та хийх ажлаа урьдчилан төлөвлөсөн бол амжилтад хүрнэ. Сэтгэлийн тогтворгүй байдал нь санхүүгийн алдагдалд хүргэж мэднэ. Мэргэн ухааны талаар илүү их сонирхоно. Хамгийн ойрын хүмүүстээ ч бүү найд. Өөрөө бүгдийг хий, өөртөө итгэ.

Мэлхий

Өнөөдөр та том төлөвлөгөө гаргах, шинэ бизнес эхлүүлэх зэргийг хийгээд хэрэггүй. Бизнесийн уулзалт хүссэн үр дүнг авчрахгүй. Зөрчилдөгчдийн зүгээс ирэх занганаас болгоомжил. Зээлтэй бол төлж, санхүүгийн асуудлаа шийдэхийг хичээ. Илүү сонирхолтой бай. Согтууруулах ундаа, махан бүтээгдэхүүнийг их идэж болохгүй.

Арслан

Өөрчлөлт авчрах өдөр. Зөв шийдвэр гаргахад хэн нэгэн тусална. Хувь заяаны өөдөөс зоригтой хар. Магадгүй өөрчлөлтүүд таны байр суурийг улам сайжруулна. Хуучин найз нөхөд, хамаатан садан дээрээ очоорой. Хоол хүнсэндээ анхаар.

Охин

Өнөөдөр гэр бүлийн хэлхээ холбоо, харилцан буулт, ажлын гэрээ хэлцлээр дүүрэн байна. Өдрийн эхлэл гайхалтай байвал бүхэлдээ сайхан байна. Та тааварлашгүй байна. Гэхдээ эмх цэгцгүй байж болохгүй. Сэтгэл хөдлөлөө хянахгүй бол хүчээ алдана. Эрүүл мэнддээ анхаар.

Жинлүүр

Өнөөдөр гэрийн ажил, хувийн асуудлууд гарцаагүй үргэлжилнэ. Сайн бодсон үйлдэл нь бүх асуудлыг аюулгүйгээр шийдвэрлэхэд тусална. Гэр бүлийнхэнтэйгээ бүү муудалц. Өдрийн хоёр дахь хагаст харилцаа холбоо батжиж, шинэ танилуудтай болно. Таатай зүйл тохиолдоно.

Хилэнц

Эргэлзээ төрнө. Бүх талаар болгоомжтой ханд. Зорилго тавь. Итгэдэг хүмүүсийнхээ үзэл бодлыг анхааралтай сонсож, зорилгодоо хүрэхийн тулд бүх хүч чармайлтаа гаргах хэрэгтэй. Орой гэртээ гэр бүлийнхэнтэйгээ бай. Зүүд зөнтэй байж мэдэх юм.

Нум

Сайхан өдөр. Харилцаа тааламжтай, гэр бүлийн уур амьсгал дулаан байна. Хаа нэг тийшээ явж, амарч зугаалсан ч болно. Эрч хүчээ сэргээж, биеийн хүчний дасгал хийгээрэй.

Матар

Харилцаа холбоо, худалдан авалтад таатай өдөр. Романтик уулзалт хүлээж байж мэднэ. Сэтгэлийн зовнилоо арилга. Амжилтаас болж толгой эргэх ёсгүй. Хоосон зардал бүү гаргаарай.

Хумх

Шинээр сэтгэ. Хайхрамжгүй байдлаа засаж, мэдрэмжтэй бай. Гэр бүлийнхэнтэйгээ ойлголцож, дайсантайгаа эвлэр. Шударга бус зүйлд догшин хандана. Гэхдээ бүх зүйлд бухимдаж, стрессийн үүр болохоос сэрэмжил.

Загас

Идэвхтэй өдөр. Амралт, зугаа цэнгэлд таатай байх болно. Гэнэтийн уулзалт болж, шинэ танилуудтай болж магадгүй. Амьдрал танд дахин баяр хүргэнэ. Энэ өдрөөс эхлээд та хайрыг мэдрэх болно. Сэтгэл зүрхнийхээ дуу хоолойг сонсож, түүнийг хүлээж авч байгаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top