Кобигийн нисэгчийн төлөөлөгч зорчигчдыг БУРУУТГАЛАА

2020 оны 05 сарын 12

Америкийн алдарт сагсан бөмбөгч Коби Брайант, түүний охин Жинна, бусад долоон зорчигчийн хамт энэ оны нэгдүгээр сарын 26-нд Калифорнд нисдэг тэрэгний ослоор амиа алдсан билээ.
 


Кобигийн гэргий Ванесса болон өөр дөрвөн хохирогчийн ар гэр нисдэг тэрэгний Island Express Helicopters компани, нас барсан нисэгч Ара Зобаяныг нислэгийн техникийн аюулгүй байдлыг зөрчсөн гэж шүүхэд хандаад байгаа билээ.

Харин нисэгчийн төлөөлөгч "Осолд зорчигчид буруутай" байсан гэсэн мэдэгдэл хийсэн байна.

Түүний мэдэгдэлд “Нисдэг тэрэгний бүх зорчигч ямар нэг эрсдэлтэй тулгарахаа мэддэг, ойлгож байдаг. Зорчигчдын хайхрамжгүй байдал осол үүсэж, хохирол гарах гол шалтгаан болсон. Үүнд нисэгч, компани ямар ч хариуцлага хүлээх ёсгүй” гэж дурджээ.

Харин зорчигчид ямар хайхрамжгүй байдал гаргасныг хэлсэнгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top