ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 12

Өнөөдөр 2020.05.12. Энэ оны 132 дахь өдөр бол он дуусахад 234 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 17 минутад мандлаа. 20 цаг 20 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 19 хэм, шөнөдөө 1 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр. Сербид өнөөдөр Армийн өдөр бол Финландад Эх орны өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн жүжигчин Брюс Бокслейтнер, Стивен Болдуин, Ким Грайст, Эмилио Эстевес, Саманта Мэтис, Канадын жүжигчин Дебора Кара Ангер, Исландын кино найруулагч, жүжигчин Фридрик Тор Фридрикссон, Их Британийн жүжигчин Кэтрин Тейт, Египетээс гаралтай Америкийн жүжигчин Рами Малек, Оросын уран гимнастикч, олимпын аварга Алина Кабаева, дуучин Виктория Дайнеко, Бразилын хөл бөмбөгч Марсело Виейра зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921: Монгол, Зөвлөлтийн хамтарсан цэрэг Цагаантны цэргийн гол хүчийг бут цохижээ.

1958: БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын хөдөлмөрчид нутаг буцаж буй хятад ажилчдын нэгдүгээр ээлжийг галт тэрэгний буудал дээр үдэж мордуулав.

1972: “БНХАУ болон БНМАУ-ын Засгийн газар хооронд 1972 онд харилцан бараа нийлүүлэх протокол”-д Бээжин хотод гарын үсэг зуржээ.

1989: ЗХУ-ын зүгээс тавдугаар сарын 15-наас эхлэн БНМАУ-аас үлдсэн цэргийн анги нэгтгэлийг татан гаргах болсон тухайгаа мэдэгджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1949: ЗСБНХУ Баруун Берлинийг бүслэлтээ албан ёсоор зогсоов.

1965: Баруун Герман Израил улстай дипломат харилцаа тогтоожээ.

1967: Софи хотод ЗСБНХУ болон Болгарын хамтын ажиллагаа, нөхөрлөл, харилцан туслалцааны шинэ гэрээг үзэглэв.

1971: Сен-Тропд Мик Жаггер, Бианка Перес-Мора Масияс нар гэрлэжээ.

1993: Эстони улс Европын зөвлөлд оров.

1998: Оросын Ерөнхийлөгч Борис Ельцин анх удаагаа интернэтээр 30 минутын турш дэлхийн янз бүрийн улсаас ирсэн 14 асуултад хариулжээ.

Энэ өдөр үс засуулбал өлсөж ундаасна гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр гараг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар хагалах, ус, булгийн эх малтах, улаа гаргах, уул овоо тахихад таагүй.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top