ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахад таагүй өдөр

М.Тэнүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 12

2020.05.12 / МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 19

ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН ДОЛООН УЛААН ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулбал: Өлсөж ундаасна
Наран ургах, шингэх: 05.17-20.20
Барилдлага: Түлэх   

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   

Суудал: Хий

Аргын тооллын 5 сарын 12, Ангараг гараг. Билгийн тооллын 20, Элдэв тэнгэртэн одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 17 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top