Нударган зодоонд орвол Тайсонд 20 саяыг өгнө

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 11

Мэргэжлийн боксын хүнд жингийн аварга асан Майк Тайсон рингэнд эргэн ирж магадгүй байгаа талаар сүүлийн үед их мэдээлэл цацагдаж байгаа. Түүнтэй тулалдаж их мөнгө олох гэсэн олон тамирчин аваргыг ирүүл тулаанд дуудаж эхлээд байгаа билээ.

Энэ удаад Тайсонд Нударган тулааны Bare Knuckle Fighting Championship (BKFC) лигээс тэмцээнд нь оролцвол 20 сая ам.доллар өгье гэж амласан байна. Энэ нь боксын рингэнд бээлийгүй зодолддог төрөл юм.

BKFC лигийн тэргүүн Дэвид Фелдман “Бид түүнд лигт оролцвол 20 сая ам.долларын гэрээ санал болгосон. Өөр хамтран ажиллах олон салбар бидэнд байгаа. Түүний бэлтгэл хийж байгаа бичлэгийг үзээд сэтгэл их хөдөллөө. Залуу цагийнх шигээ л харагдаж байсан тул бид санал тавихаар шийдсэн” гэж мэдэгджээ.  

Энэ жил 53 настай Майк Тайсон үзүүлэх тоглолтод оролцохоор бэлтгэл хийж эхэлснээ нийтэд дэлгэсэн.  

Майк мэргэжлийн боксын WBA, WBC, IBF холбооны аварга болж байсан. Нийт 50 ялж (44 хүнд цохилт), 6 ялагдаж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top