Сэлэнгэ аймаг Буриадад 5000 амны хаалт хандивлалаа

2020 оны 05 сарын 11

Сэлэнгэ аймгаас ОХУ-ын Буриадад 5000 ширхэг нэг удаагийн амны хаалт хандивласныг Улаан-Үд дэх Монголын Ерөнхий консул Д.Чадраабал Буриадын Эрүүл мэндийн яаманд гардуулан өгчээ.

Аймгийн Засаг дарга Ш.Оргилын захианд “Манай аймаг Буриадтай олон жил хамтран ажиллаж байгаа. ОХУ-д суралцдаг монгол оюутнуудыг эх оронд нь хүргэхэд гүн тусламж үзүүлэн, Хиагтад хүргэж өгсөнд талархаж байгааг минь хүлээн авна уу” гэж бичсэн байлаа.  

Буриадын Эрүүл мэндийн сайд Евгения Лудупова “Энэ хүнд үед манай хоёр ард түмэн бие биедээ харилцан тусалж байгаа нь үнэхээр бахархмаар хэрэг юм. Манай эмч нарт нэн тэргүүнд хэрэгцээтэй байгаа амны хаалтаар тусалсан явдалд баярлаж байгаагаа илэрхийлье” гэж онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top