Хөл хорионы дэглэмийг таван удаа зөрчсөн этгээдэд ял төлөвлөжээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 11

 

Гэртээ байж өөрийгөө тусгаарлах, хөл хорионы дэглэмийг таван удаа зөрчсөн Сингапурын иргэн Тео Сей Леонг гэгчид зургаан сарын хорих ял төлөвлөжээ.

Өдгөө 64 настай тэрээр гуравдугаар сарын 20-ны өдөр Индонез улсаас Сингапурт эргэн ирж гуравдугаар сарын 20-дөрөвдүгээр сарын 03 хүртэл гэртээ байж өөрийгөө тусгаарлах дэглэм өгсөн юм.

Гэвч тэрээр энэ дэглэмийг гуравдугаар сарын 23-29-ний өдөр удаа дараа зөрчсөн болохыг нь тогтоожээ. Улмаар түүний хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хурал тавдугаар сарын 20-ны өдөр болох тов гарсан байна.

Түүнийг Халдварт өвчинтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр зургаан сар хорих, 10 мянган сингапур долларын торгохоор яллах дүгнэлт үйлджээ.

Эх сурвалж: CNA

 

Top