Монголоос эмэгтэй дайчдын булш илэрчээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 10

 

Монгол Улс тэр дундаа Орхон аймгийн Айргийн гозгор гэх газраас Сяньби улсын үед хамаарах хоёр эмэгтэй дайчны шарилыг илрүүлсэн тухай Live Science сэтгүүл мэдээлжээ.

Дээрх хоёр эмэгтэйн ясанд шинжилгээ хийхэд манай эриний 147-552 онд оршин тогтнож байсан Сяньби улсын үед хамаарах болохыг нь тогтоосон юм.

Хамт илэрсэн эд өлгийн зүйлээс нь харвал цэргийн нэлээд өндөр тушаалынх байсан гэж таамаглаж буй аж.

“Бидний үзэж, сонсож өссөн Муланы түүх амьдрал үнэхээр бодит байж. Сяньби улсын иргэд эр, эм гэлтгүй бүгд эх орноо хамгаалдаг дайчин хүмүүс байжээ” гэж АНУ-ын Калифорнийн их сургуулийн судлаач Кристин Лий ярьжээ.

Дээрх олдворыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур АНУ-ын Физик антропологийн хүрээлэнд танилцуулахаар байсан коронавирусний дэгдэлтээс шалтгаалан хойшилсоор өдийг хүрчээ.

Орхон аймгийн Айргийн гозгор гэх газарт сүүлийн дөрвөн жилийн хугацаанд археологийн малтлага хийж байгаа юм. Энэ хугацаанд дээрх газраас язгууртны 29 булш илрүүлжээ. Үүнээс 16 нь эрэгтэй, 10 нь эмэгтэй, гурвынх нь хүйсийг тогтоож чадаагүй байна.

Орхон аймгийн Жаргалант сумын нутагт орших Айргийн гозгор гэх газар нь эртний Монголд оршин тогтнож байсан олон овог, аймгийн дурсгал олддогоороо алдартай газар юм.

 Үүнээс хамгийн алдартай нь 2008 онд олдсон Хүннүгийн үеийн олдвор билээ.

Эх сурвалж: Live Science

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(212.253.19.18) 2020 оны 05 сарын 13

Syanbiin veiin oldvor hyatadiin muland yamar hamaatai yum bol oo

4  |  0
Top