КОВИД-19 | АНУ-ын Тусгай албаны 11 ажилтан вирусээр халдварлажээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 10

 

АНУ-ын Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэгтэй Тусгай албаны 11 ажилтан вирусээр халдварласан байна.

Үүнээс гадна 60 гаруй ажилтан сэжигтэй тохиолдол илэрсэн тул тусгаарласан бөгөөд өнгөрсөн хугацаанд 23 ажилтан халдварлаад эдгэрчээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор "Цагаан ордон" болон Дотоодыг аюулаас хамгаалах газрын төв байрт ариутгал халдваргүйтгэлийн ажил хийх болсон байна.

Түүнчлэн "Цагаан ордон"-д коронавирустэй холбоотойгоор тусгай журам мөрдүүлэхээр болжээ.

Эх сурвалж: Business insider

 

Top