КОВИД-19 | Сөүл хотод баар, цэнгээний газруудыг хаалаа

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 10

Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотод 29 настай эрэгтэй Сөүл хотын Итэвон дүүрэгт байрлах гурван ч баараар үйлчлүүлж, улмаар 40 гаруй хүнд халдвар тархсантай холбоотойгоор баар цэнгээний газруудаа хаасан байна.

Сөүл хотын Захирагчийн ажлын албаны шийдвэрээр 2100 гаруй баар, цэнгээний газар тодорхойгүй хугацаагаар хаалгаа барихаар боллоо. 

Халдвар авсан хүмүүс бүгд тухайн иргэнтэй хамт үйлчлүүлж байсан нь тогтоогдсон бөгөөд ихэнх нь Сөүл хотын харьяат иргэд байгаа ч өөр гурван мужийн иргэд байгаа аж.

Дээрх иргэнээс авсан асуумжаар тухайн иргэнтэй нэгдүгээр болон хоёрдугаар хавьтлын хүмүүсийг тогтоож, нийт 1946 хүний нэрсийг гаргажээ.

Гэхдээ одоогоор дөнгөж 647 хүнийг тогтоогоод байна.

Тус улсын халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр Сөүл хотод сүүлийн сар гаруйн хугацаанд халдварын тохиолдол намжиж байсан ч дээрх 29 настай иргэнээс шалтгаалан халдвар шинээр голомтлон тархах эрсдэлтэй гэдгийг анхааруулав.

Эх сурвалж: The Guardian

 

Top