Баян-Өлгий аймаг “Хөдөлгөөнт удирдлагын байр”-тай боллоо

2020 оны 05 сарын 08

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын хамт олон дотоод нөөц боломжоо ашиглан хээрийн нөхцөлд үүрэг гүйцэтгэхэд зориулагдсан “Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг ашиглалтад орууллаа.

Хөдөлгөөнт удирдлагын  байрыг цэргийн зориулалттай бүхээг, Зил-130 маркийн автомашины чиргүүл ашиглан хийсэн бөгөөд дотор нь дэлгэж ор болдог сандал, эвхэгддэг ширээ, бичиг баримт хадгалах шүүгээ, хувцасны шкаф, зуух, угаагуур, телевизор зэргийг байрлуулаад байна.

Мөн  12 В, 220 В-оор ажиллах гэрэлтүүлэг, розетка, бүх төрлийн гар утас, таблет цэнэглэх цэнэглэгчийн оролт, чиргүүлийн доод хэсэгт түлээ болон бусад ахуйн зүйлс хийх зориулалттай хайрцгаар тоноглолоо гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top