С.Шойгу: Монгол хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгасан

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

Монгол Улс Гитлерийн Герман итгэл эвдэн дайрах цаг үед хамгийн түрүүнд Зөвлөлт улсад тусламж үзүүлсэн гэж ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Монгол Улсын батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой хийсэн цахим уулзалтын үеэр мэдэгджээ.

Орос улс Монголын дэмжлэг ямар чухал үүрэг гүйцэтгэснийг ямагт санадаг гэж Шойгу онцлоод Монголын ард түмэн 500 мянга орчим морь фронтод нийлүүлсэн нь асар их тоо. Монголын ард иргэдийн цуглуулсан хандиваар 53 танк үйлдвэрлэж, “Хувьсгалт Монгол” танкийн цувааны бүрэлдэхүүнд 1943 онд болсон Курскийн тулалдаан анх орж, 1945 онд Берлинд байлдсан гэж дурсжээ.

Сергей Шойгу Монгол Улсаас ЗХУ-д бэлэглэсэн сөнөөгч онгоцнууд бүхий “Монгол ард” нисэх онгоцны эскадрил фашистуудыг ялахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэж онцолсон байна. Монгол Улсын энэ үнэлж баршгүй тусламжид зориулж “Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” нэртэй үзэсгэлэнг энэ оны хоёрдугаар сарын 23-нд “Патриот” цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан гэж Шойгу дурджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.252) 2020 оны 05 сарын 09

Эба бол хужаа учраас тэр ойлговуу ацаа хужаа бол Монгол хүн биш гамин шүү дээ бээжингийн бөгс долоогчдыг Оросууд маань дэндүү мэднэ.Хужаа эбагийн гайгаар Монгол мтнь зовж хар хятад баяжиж Монголыг минь шулж мэрсээр бидэнд сайхан үйлдвэр байлаа одоо байхгүй хар гамингийн түүхий эдийн дамжлага хар хог барааг зөөгч улс болсон.Хичнээн хүн хортой хүнсээр нь үхэв.Хар гаминг там дуудна даа.

3  |  0
Зочин(103.26.194.233) 2020 оны 05 сарын 09

Тэр жил муу Элбэгдоржийг маань Хятад, Солонгос хоёрын дараа зогсоочихсон байж билээ . Тэгэхлээр нэг их ач холбогдол өгдөггүй юм шиг байгаа юм

0  |  1
Top