Дана Уайт: Оношилгоо хурдан болбол үзэгчдийг эргүүлэн авчирна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

Холимог тулааны UFC холбооны тэргүүн Дана Уайт ирэх Ням гарагийн өглөө Флоридад болох UFC 249 тэмцээн үзэгчгүй явагдах ч амжилттай болно гэдэгт итгэл дүүрэн байна.
 


CNBC-д ярилцлага өгөхдөө тэрбээр “Гурван сарын өмнө та бүхэн надаас миний бизнесийн талаар асуусан бол би бүх асуултад ч яг таг хариулах байлаа. Харин одоо тодорхой зүйл үнэхээр алга. Спортын нэвтрүүлэг байхгүй маш хэцүү байна. Би телевиз бараг үздэггүй, гэхдээ одоо шууд дамжуулж байвал юу ч хамаагүй үзэхэд бэлэн байна. Хүмүүс ч гэсэн уйдсан байгаа болохоор манай тэмцээнийг телевизээр их үзэх байх. Харин спортын ордонд хэзээ үзэгчтэй тэмцээн явуулах талаар би өөрийн бодолтой байгаа. Ганц долоогоод ч юм уу хэдхэн секундийн дотор коронавирустэй эсэх нь гардаг тийм оношлууртай болсон цагт л би үзэгчтэйгээр тэмцээн зохион байгуулна” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top