Н.Жанцанноров: Шинээр орж ирсэн залуучууд  дундаас үлдээмээр хүмүүсийн нэг нь Ж.ГАНБААТАР

2020 оны 05 сарын 08

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын тайлангийн сэтгүүлдээ нийтэлсэн ярилцлагыг манай сайт цувралаар хүргэж байна.

Ж.Ганбаатар гишүүний хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчээ маш сайн дэмждэг. Хуулийн төслийг нь УИХ-д өргөн барьж батлуулсан байдаг. Жижиг, дунд бизнес эрхлэгчид ам сайтай байдаг. Таны хувьд ямархуу хүн гэж боддог вэ?

Би Ж.Ганбаатар шиг залуу хүн УИХ-д орж ирсэн нь завшаантай зүйл гэж бодож байна. 1990 онд Монголд тухайн үеийн нүдээр, мэдрэмжээр харахад баян хүн ч байгаагүй, ядуу хүн ч байгаагүй гэж ойлгогдож байгаа. Нэг гараан дээрээс гарсан ч үр дүнд нь 2016 он гэхэд тэр 1990 онд байсан ядуу ч биш, баян ч биш байсан иргэд хоёр тийшээ салсан. Цөөхөн хэсэг нь асар их баяжаад, дийлэнх олонх нь ядуу тал руугаа явсан. Одоо манайд гурван хүний нэг нь ядуу гэсэн тодотголд орчихоод байна. Нийгэм амгалан тайван яаж оршин тогтнож байдаг вэ гэхээр олонх нь хангалуун байж сэтгэл хангалуун, амьдрал хангалуун байж тогтдог жамтай. Гэтэл бид тогтохгүй тал руугаа орсон. Цөөхөн нь их баяжаад, олонх нь ядуу тал руугаа болсноор нийгмийн тогтворгүй байдлын үндсэн суурь тавигдсан гэж боддог.

Жижиг, дунд үйлдвэрлэл гэж албан ёсны нэр томьёоллоор ярьж байгаа ч миний яриад байгаа дунд нь бий болсон том орон зайг нөхөхөд Ж.Ганбаатар шиг хүн орж ирсэн нь чухал. Өөрөөр хэлбэл, яаж дээр гарсан их мөнгийг доошлуулах вэ, доор мөнгөгүй байгаа хэсгийг яаж дээш нь татах вэ, дундаж хангалуун амьдралыг хэрхэн бий болгох вэ гэдэг үзэл санаа өөрт нь нэвт шингэсэн залуу орж ирнэ гэдэг нь яг манай нийгмийн захиалга байсан. Энэ залууг бага, залуу насанд нь мэдэхгүй ч би өөрөө улс төрд орооцолдож, өнөөдөр, маргааш юу болж байгаад нь санаа зовж явдаг хүний хувьд ярьж, хэлж, хийж байгаа үйлдлүүдийг нь ажиглаж байх юм. Тийм учраас энэ талаасаа зөв хүн орж ирсэн гэж бодож байгаа. Ямар ч байсан энэ орон зай дээр найдвартай, тогтвортой сууж чадаж байгаа гишүүнтэй тойрог юм байна гэж бодож байна. Энэ чиглэлээр маш их ярьдаг, үйлддэг, хичээдэг, хуулийн төсөл санаачилдаг залуу байна лээ.

2020 он бол УИХ-ын сонгуулийн жил байгаа. Сонгуулийн тогтолцоо ч гэсэн өөрчлөгдөх гэж байна. Ер нь цаашдаа УИХ-д ямархуу хүмүүс орж ирээсэй гэж та хүсэж байгаа вэ?

 Парламентын сонгуулиудаас би юу мөрөөдөөд байна вэ гэхээр бид 1992 оноос хойш хоёр голлох намтай үзэж тарлаа. 1992 онд 70 орчим суудалд МАХН, 1996 онд ерөөсөө бүтэхгүй юм байна гээд АН-ыг сонгосон ч тэд “МАХН бол Монгол Улсыг сүйтгэх дөхсөн байна. Одоо шинэчилнэ” гээд 2000 он хүртэл үзээд, 2000 онд МАХН нь АН-ыг дахиж суудалгүй шахуу болгосон. Мөн л тэд “АН Монгол Улсыг сүйтгэсэн байна. Одоо л бид нар хөгжүүлж өгнө” гээд 2004 онд их эвсэл, 2008 онд дахиад эвсэл гэж явсан ч энэ хооронд өөдтэй ч юм болоогүй. 2012 онд АН олонх болоод бондууд яриад л улсыг улс шиг хөгжүүлээд өгнө гэсэн. 2016 онд МАН ялаад 65 суудалтайгаар Монгол Улсыг хөгжүүлээд өгнө гэж үзэж байгаа нь энэ. Би өмнө нь ч хэлсэн. Бид зах зээл гэдэгт сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн үндэстэн биш байна. Хууль, эрхзүйн түвшин маань бэлтгэгдсэн иргэдэд зориулагдсан байдлаар яваад байдаг. Гэтэл иргэд ерөөсөө сэтгэл зүйн хувьд бэлтгэгдээгүй байна. Нийгмийн хувьсгалыг хийнэ гэдэг бол их хэцүү зүйл биш юм. Сэтгэлгээний хувьсгал байдаг юм биш үү. Бид улс төрийн хувьд эрх чөлөөтэй, эдийн засгийн хувьд зах зээлийн гэдэг утгаараа сэтгэл зүйн хувьд бэлтгэгдэж чадаагүй. Энэ чигээрээ цаашдаа гурав, дөрвөн парламент явах шинжтэй. Ийм нөхцөлд би юуг мөрөөдөөд, яавал Монгол Улс хөгжиж болмоор юм бэ гэхээр одоо олонх байгаа намаа болдог бол дахиад хоёр парламент л бариулмаар байгаа юм.

Парламент ямар зарчмаар явах ёстой вэ. Сонгогчдын сонголт мэргэн байх ёстой  гэдэгтэй санал нийлэх үү?

Парламент гэж юу вэ гэхээр тухайн үндэстэн тусгаар тогтносон улсын төрийн бодлого тэнд зангидаж байгаа. Төрийн бодлого чухал юм бол залгамж халаа чухал. Одоогийн 76 болохгүй байна. Дараагийн 76-г бүрэн шинэчилж гаргаж ирье гэдэг бол ярьж болдог зүйл. Хийхэд хэцүү. Хийгээд ч бүтэхгүй зүйл. Өөрөөр хэлбэл, огт УИХ-ын гишүүн байж үзээгүй 76 хүнээр маргааш хууль тогтоох байгууллага бүрдүүлээд үз дээ. Тэгээд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулна гээд яриад үз. Бүтэхгүй. Тийм учраас төрийн залгамж халаа гэж муу ч бай, сайн ч бай байна.

Энэ 76 буу барьж ирээд төрийн ордонд суучихсан юм биш. Бид сонгосон. Одоо ч бид сонгоно. Өөр миний бодож явдаг нэг бүтэхгүй санаа нь УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь залуу, гуравны нэг нь хоёр дахь юм уу гурав дахь удаа сонгогдож байгаа, гуравны нэг нь хууччууд дахин сонгогддог байх ёстой гэж боддог. Долоо юм уу зургаан удаа парламентад суухаараа мууддаг гэсэн юм байж болохгүй. Зүгээр хуучирч болно. Гэхдээ төр ёс гэдэг зүйл байх ёстой. Ийм нөхцөлд УИХ-ын бүрэлдэхүүнийг харахад цоо шинэ шижигнэсэн эрдэмтэй, чадалтай гуравны нэг, шижигнэсэн дунд үе гуравны нэг, гурваас дээш сонгогдсон гуравны нэг гишүүнтэй байхад л жаахан найдаж болно. 2016 онд шинээр орж ирсэн залуучууд дундаас үлдээмээр хүмүүс байгаа. Тэдний нэг нь Ж.Ганбаатар гишүүн гэж бодож байна. Нөгөө гуравны нэгт багтана. Яагаад үлдээвэл зүгээр гэхээр нэгдүгээрт, бизнесийг халтуурдаж бус үнэхээр бие сэтгэлээсээ хоёр, гуравхан хүнээс эхлээд хийчихсэн, тэгээд тодорхой амжилтад хүрсэн. Бага, дунд бизнесийн бүх зовлон, жаргалыг туулчихсан. Засаг, захиргаа, намын байгууллагад ажилчихсан. Зөвхөн мөнгө олох биш хүмүүс яаж амьдардаг, хүмүүс яаж амьдрахыг хүсдэг. Хүмүүст юу хэрэгтэй байгааг мэддэг болчихсон. Гурван жил гаруй УИХ-д суугаад Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажилласан. Үндсэн прагматик маягийн үзэлтэй. Дундаж давхарга руу чиглэсэн бодлого барьдаг. Дундаж давхарга гэдэг чинь бид шүү дээ. Бидний төлөө сэтгэж, дуугарч, хөдөлж чаддаг хүн юм билээ. Монгол хүний амьдралд юу хэрэгтэй юм. Хийе гэсэн ажлаа хийх ажлын байртай, хийж байгаа ажлаасаа амьдрах боломжтой, мөнгө төгрөг олчихдог, орон гэртэй, идэх хоолтой, өмсөх хувцастай, амгалан сайхан амьдрал бидэнд хэрэгтэй. Хэдхэн хувьд нь л Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болъё гэж бодож байгаагаас биш бусад нь хийе гэснээ хийдэг, амьдаръя гэснээрээ амьдрахад Ж.Ганбаатарын үндсэн чиглэл, санаа явдаг. Иймээс энэ хүнийг үлдээсэй гэж боддог.

 

Эх сурвалж: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын

2016-2019 оны ажлын тайлан сэтгүүлээс

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(85.218.48.83) 2020 оны 05 сарын 11

Ganbaatariin tuhai Mash zub dugnelt bn. Harin doorhi setgegdel bichsen huntei sanal niilehgui bn.C.Erdene chin zalitai hulgaich,heden ahmaduudiin setgehui,mungu 2 iig harmaandaa hhiisen,turd bh esgui hun..Hun uuruu bolobsorch chadsan bjiij shudarga hudulmuruur turd ajilladag bh estoi.Ganbaatar bol uneheer zub hun gej bdag bol mun

0  |  0
Иргэн(192.82.75.185) 2020 оны 05 сарын 12

Энэ гишүүн манай хорооноос сонгогдсон лав л Эрдэнэ гишүүний энэ зэрэгт хүрч юм хийгээгүй

0  |  1
Mongol(109.41.3.111) 2020 оны 05 сарын 09

Estoi mundag helj. Ta ooroo uul n ih hurald suuh estoi humuusiin neg n yah argagui mon l bgaa um. Ta yadaj adil uzel bodoltoi shawi naraasaa ih hurald suulgamaar um. Er n bol ene kapitalist ediin zasag, ardchilsan uls toriin system mongolchuudiin unagan setgelgeend tohirohgui bgaa um. Bid zaawal ingej gadnii tulgasan systen awch bhaar oorsdoo neg um bodood olwol hamaagui iluu niigem baiguulna. Mongold bgaa buh bolohgui um ihenh n gadnii um duiraah gesentei holbootoi. Er n bol bid neg niigemees nogoo niigem bish, dawhar neg soeloos nogoo soeld shiljij bgaa tul ene prozess udaan yawah bh.

0  |  0
Зочин(202.55.188.38) 2020 оны 05 сарын 08

Батга бямбасүрэн 20 -р тогтоол гэгчээр монголчуудыг баян ядуугийн 2 туйлруу унагасан нүгэлтэй мэдээлэлд ойр байснаараа мөнгөө 2 дахин өсгөж жирийн иргэдийн мөнгө 2 дахин унасан. Нүгэл нүдээрээ гарч батга нүүрлэсэн хог үйлээ эдлэнээ

0  |  0
Зочин(202.55.188.38) 2020 оны 05 сарын 08

Батга бямбасүрэн 20-р тогтоол гэгчээр монголчуудыг баян ядуу 2 туйл руу унах эхлэлийг тавьсан мэдээлэлд ойр байсан хүмүүс өөрсдөө болон ойр тойрны хүмүүс ньбанканд мөнгөө хийж 2 дарин өсгөж авч жирийн иргэдийн мөнгө 2 дахин унаж ядуу болгох эхлэлийг тавьсан нүгэлтэй хар батга царайт үйлээ эдлэх өдөр ирнээ

0  |  0
Top