Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн ажиллагаанд шалгалт хийлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

Оюуны өмчийн газрын 2020 оны төлөвлөгөөт шалгалтын хуваарийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт телевизийн дахин дамжуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдүүдэд Хяналтын хэлтсийн даргын баталсан 2020 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 03 тоот удирдамжийн хүрээнд Зохиогчийн эрхэд хамаарах Олон улсын гэрээ, конвенц, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай”, “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн хэрэгжилт Зохиогчийн эрхийн бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөл болон гэрээгээр ашиглаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.

Төлөвлөгөөт шалгалтын бүрэлдэхүүнд Хяналтын хэлтсийн Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр, Хяналтын улсын байцаагч Г.Бат-Оргил, О.Амарбат нар ажиллаа.
Удирдамжид заасан телевизийн дахин дамжуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа 6 хуулийн этгээд хамрагдав. Үүнд:
1. “Юнивишн” ХХК
2. ”ДДЭШ” ХХК
3. ”Скай медиа корпораци” ХХК
4. “Монсат Нэтворк” ХХК
5. “Эн Би Си” ХХК
6. “Сансар кабель” ХХК,- Шинэ сансар кабель ХХК
Энэ удаагийн төлөвлөгөөт шалгалтад Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, зохиогчийн эрхэд хамаарах гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилт хангалттай, холбогдох зохиогчийн эрхийн гэрээнүүд хийгдсэн байна гэж үзэж байна.
Цаашдаа олон суваг дамжуулах үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдүүдээс сонгож, нарийвчилсан хяналт шалгалтыг тухайн объектод очиж контент борлуулагч хуулийн этгээдүүдтэй болон телевизүүдтэй байгуулсан зохиогчийн эрхийн холбогдолтой гэрээнүүдийг нэг бүрчлэн шалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top