ОХУ-д ахмад дайчин 23 мянган доллар цуглуулжээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

 

ОХУ-ын иргэн Дэлхийн хоёрдугаар дайнд галын шугамд тулалдаж явсан ахмад дайчин Зинайда Корнева 23.8 мянган ам.доллар цуглуулж, түүнийгээ “Ковид-19” вирустэй тэмцэхэд зориулан хандивлахаар болжээ.

Өдгөө 98 настай Зинайда Корнева нэг сарын турш өөрийн Youtube дэх сувагтаа бичлэг оруулж, мөнгө цуглуулж эхэлсэн байна.

Тэрбээр цуглуулсан мөнгөнийх нь хариуд өдөр бүр алхаж, түүнийгээ цахим хуудаснаа байршуулдаг байжээ.

Ахмад дайчин Зинайда Корнева энэ сарын 9-ний өдөр Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн өдрөөр ОХУ-ын Засгийн газарт хандивлах юм байна.

Зинайда Корнева нь 1942 онд дайны фронтод 18-20 насны охидын хамт цэрэгт татагдсан байна. Улмаар Халимаг орчимд цэргийн сургуульд хамрагдаж, дайны сүүл үеэр Берлин хотод тулалдаж байсан юм. Түүнчлэн Сталинградын төлөөх тулаанд хүртэл оролцож явжээ. Тэрбээр яг одоо Санкт Петербург хотноо ач охины хамт амьдардаг юм.

 

Эх сурвалж: Russia Today

Top