Өнөөдөр 2020.05.06. Энэ оны 126 дахь өдөр бол он дуусахад 240 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 26 минутад мандлаа. 20 цаг 12 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 15 хэм, шөнөдөө 0 хэмийн дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Болгарт армийн өдөр бол Гүржид Цагдаагийн өдөр тохиож байна.
Өнөөдөр Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр, Францын жүжигчин Анн Парийо, Америкийн жүжигчин Жорж Клуни, Оросын дуучин, хөгжмийн зохиолч Максим Фадеев, Америкийн сагсан бөмбөгч Крис Пол зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
2011 оны энэ өдөр БНХАУ-ын Ардын банк Монгол Улсын Төв банк хооронд юань, төгрөгтэй харьцах хоёр талын валютын солилцооны хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1906: “Оросын эзэнт гүрний төрийн үндсэн хуулиуд” хэвлэгджээ.
1926: Яруу найрагч Райнис удаан хугацаанд цагаачилсны эцэст Латвид эргэн ирэв.
1941: И.В.Сталин Ардын комиссарын зөвлөлийн дарга болжээ.
1950: Алдарт жүжигчин Элизабет Тэйлор 18 настайдаа нөхөрт гарч байв. Тэрээр долоон удаа нөхөрт гарсан байдаг.
1983: Дэлхий даяар шуугиан тарьсан “Гитлерийн тэмдэглэл”-ийг эрдэмтэд худал зүйл болохыг тогтоожээ.
1998: Казахстаны шинэ нийслэл Акмолагийн нэрийг Астана болгон өөрчлөв.
2007: Францад Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат дуусаж, Николя Саркози ялалт байгуулжээ.
Энэ өдөр үс засуулбал эд мал арвидна гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр үхэр жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Энэ өдөр мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд таагүй. Харин лус тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа юм.
Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )