АНУ-ын “General Electric” корпорац 13 мянган ажлын байраа цомхтгоно

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

АНУ-ын “General Electric” корпорац онгоцны хөдөлгүүрийн үйлдвэрүүдийнхээ 13 мянган ажилтныг чөлөөлөхөөр болжээ.

“The Wall Street Journal” сонинд мэдээлснээр, тус корпорац ойрын саруудад “Boeing”, “Airbus SE” корпорацад зориулан онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэдэг үйлдвэрүүдэд ажилладаг ажилчдынхаа тоог 25 хувиар багасгахаар төлөвлөж байна. Энэ шийдвэр нь өнгөрсөн дөрөвдүгээр сард онгоцны хөдөлгүүрийн захиалгын тоо 45 хувиар буурсантай холбоотой аж. “General Electric” корпорацын онгоцны хөдөлгүүрийн үйлдвэрүүдэд нийт 52 мянган хүн ажилладаг байна. Ажлын байрыг цомхтгох шийдвэр зорчигч тээвэр буурсантай холбогдуулан корпорацын зардлыг нэг тэрбум ам.доллароор бууруулах төлөвлөгөөний нэг хэсэг гэнэ.

“CNN” агентлагийн мэдээлснээр, цар тахлын улмаас АНУ-д нислэгийн тоо 80 орчим хувиар буураад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top