"MARS-V" төслийг 5000 хөрөнгө оруулагчид ТАНИЛЦУУЛЛАА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

2020 оны технологийн шилдэг концепц шалгаруулах дэвжээн дээр монгол залуусын санаачилсан MARS-V төсөл танилцуулагдлаа.

Summit 4.0 уралдааны нээлтийн ажиллагаа, салбар хэлэлцүүлэг өнөөдөр /2020.05.05/ болж, MARS-V төслийг 60 минутын турш дэлхийн 5000 хөрөнгө оруулагчдад танилцууллаа.

2020 оны шилдэг технологийн төслийн өрсөлдөөнд төслийн танилцуулгыг дараах хүмүүс хийлээ.
 

  • С.Эрдэнэболд (Founder & President)
  • Д.Өлзийхутаг (Co-Founder & Vice President)
  • Б.Цолмон (Team lead Pre feasibility study)
  • А.Мөнхнаст (Director of Foreign Relations)
  • Б.Тулга (Member of FR team)

Ийнхүү дөрөвдүгээр сарын 21-нд сансрын технологийн 2020 оны шилдэг 10 төслийн нэгээр шалгарсан MARS-V төслийн концепц “хоёрын даваа”-гаа давж, танилцуулгаа амжилттай хийлээ.

Маргааш MARS-V төсөл тэргүүлэгчийн байр суурийн төлөө өрсөлдөнө.


"МАРС ХОЛ БИШ" БАРИМТАТ КИНО
 


MARS-V төслийн албан ёсны сайт - www.mars-v.com
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.73.202) 2020 оны 05 сарын 05

Корона вирус харь гаригийг судал гэж автоматаар дохио өгч байна

0  |  0
Ман(79.98.213.82) 2020 оны 05 сарын 05

дэмий юманд сатаарч цагаа алдаж байхаар өөр юмаар магадгүй тэр улстөрөөрөө хөөцөлдөө.... ангарагт бидэнд боломж үгүй.. битгий мөрөөд... Ерөнхийлөгчийг хошгоруулж татан оруулж, дэмий юманд хөрөнгө үрэх гээд л....

0  |  0
Top