Эрдэмтэд нууцлаг сөнөсөн од илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 04

Одон орон судлаачид ер бусын сөнөсөн нейтрон од “Swift J1818.0-1607” илрүүлжээ. Үүнийг нейтрон од, пульсар одууд хооронд дутагдаж буй холбогч хэсэг байж болзошгүй гэж эрдэмтэд таамаглаж байна.

ScienceAlert хэвлэлд мэдээлснээр, эл сансрын биетийг “Swift” одон орон судлалын төвийн “Burst Alert” дуран авайн тусламжтай илрүүлжээ. Эхэндээ эрдэмтэд “Swift J1818.0-1607” одыг асар том соронзон оронтой нейтрон од гэж үзэж байжээ. Гэтэл эл од радио цацраг гаргадаг болохыг эрдэмтэд хожим нь тогтоожээ. Энэ нь пульсар од болохыг тодорхойлж байгаа аж.  Цацрагийн эх үүсвэр нь өнөөг хүртэл илрүүлээд буй пульсар одуудаас хамгийн хурдан эргэдэг, хамгийн залуу байх магадлалтай пульсар од гэнэ.

Өнөөг хүртэл эрдэмтэд дөрвөн радио нейтрон од илрүүлээд байгаагаас “Swift J1818.0-1607” бусдаасаа онцлог аж. Бага давтамжаас өндөр давтамжид  шилжихэд түүний радио цацраг эрс бүдгэрч байжээ. Гэтэл бусад радио нейтрон одны цацраг ямар ч радио давтамжид тогтвортой байдаг байна.

Энэ нээлт нь пульсар од нейтрон од болж хувьсан өөрчлөгдөх боломжтойгоос гадна сөнөж буй одууд соронзон оронтой болохыг нотлох нотолгоо болох боломжтой гэж одон орон судлаачид үзэж байна. Гэхдээ эцсийн дүгнэлт хийхийн тулд “Swift J1818.0-1607” одыг нэмж судлах шаардлагатай гэж судлаачид онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top