БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “браво”

М.Бүүвэй | Zindaa.mn
2020 оны 05 сарын 01

УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.05.01/-ийн хуралдаанаар Ноён уул, Гутайн давааг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг дэмжиж, холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлэхээр боллоо.

Олон жилийн турш Сэлэнгэ, Хэнтий аймгийнхны толгойны өвчин болж, байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн компаниудын өмнө хүчин мөхөстөж байсан төрийн “төмөр нүүр”-ийг үзүүлэх эхлэлийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын үед ийнхүү тавьж байна. Ноён уул, Гутайн даваа орчмыг улсын тусгай хамгаалалтад авч чадвал тухайн орчимд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын тусгай зөвшөөрөл шууд цуцлагдаж, нөхөн сэргээлт хийлгэн улсын хамгаалалтад авах боломж бүрдэх юм.

БОАЖЯ-наас Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, 2019 онд есөн аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан. Улс орны хэмжээнд хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа хариуцлагагүй уул уурхайн асуудлыг цэгцэлж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх ажлыг гардан гүйцэтгэж байгаа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад талархаж байгаагаа байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын төлөөлөл хэлж байсан юм.

Тухайлбал, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид “Олон жил бугшсан асуудлыг зоригтойгоор шийдэж чадсан БОАЖЯ болон Н.Цэрэнбат сайдад баярлалаа. Бид олон жил Ноён уулаа аврахаар тэмцэж байгаа. Энэ хугацаанд Н.Цэрэнбат шиг эх оронч, байгалиа хамгаалдаг сайд Байгаль орчны сайдаар ажиллаж байсныг санахгүй байна. Өнөөдрийн хуралдааны үеэр зарим нэг УИХ-ын гишүүн “Бороо гоулд” компани Монгол Улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгвөл яах вэ гэдэг асуудлыг хөндөж, улс төрийн шалтгаантайгаар айлгах, дарамтлах гэж оролдож байгаа нь харагдлаа. Ийм дарамтаас битгий айж, шантраарай гэж Н.Цэрэнбат сайдад хэлэх байна. Хэрэв “Бороо гоулд” Монгол Улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгөх юм бол “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний зүгээс “Бороо гоулд”-ыг тогтвортой байдлын гэрээ нэрийн дор Монголын 43 тонн алтыг нууцаар авч гарсан асуудлаар олон улсын шүүхэд өгөх болно. Тийм учраас зорьсон зорилгодоо хүрэхийг Н.Цэрэнбат сайдаас хүсье” хэмээж байв.

Түүнчлэн иргэний хөдөлгөөнийхөн “Н.Цэрэнбат сайдын ачаар Архангай аймгийн Цэнхэр суманд хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан уурхайнуудыг хааснаар өнөөдөр Орхон гол тунгалаг урсаж эхэллээ. Өмнөговь аймгийн Тост тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авснаар заналхийлж байсан уул уурхайн компаниуд савраа татсан. Отгонтэнгэр хайрхны өврийг сэндийлэх гэж байсан уул уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан, Сэлэнгэ, Баянхонгор, Увс аймагт хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлуулж, нөхөн сэргээлт хийлгэж эхэлсэн нь БОАЖ-ын сайдаар ажиллаад гаргасан томоохон гавьяануудынх нь нэг яах аргагүй мөн. Сайд хэлэхдээ “Байгалийн хууль зөрчөөгүй, технологийн дэвшлийг ашиглан байгаль ээлтэй үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудыг дэмжинэ” гэдгээ илэрхийлээд байгаа. Тиймээс түүний багийнханд баяр хүргэе” гэж байлаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(66.181.190.66) 2020 оны 05 сарын 02

Mundag bainaa urd n BOAJY ii said nar ymar humuus baisniig bi law sanahgui bn tserenbat gej said baisan gej martahgui l boltloo sonsloo tender Spain ajilsan bainaa l gesen ug amjilt salbartaa olon zuil hiilee

0  |  0
Su ah(202.179.25.203) 2020 оны 05 сарын 01

Браво гэхийг бодоход Цэрэнбат амьд үлдэх ямар ч боломжгүй болсон юмаа даа янз нь.

0  |  0
Top