СУДАЛГАА | Цар тахал ХОЁР ЖИЛ үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 01

 

АНУ-ын Миннесота мужийн их сургуулийн дэргэдэх Халдварт өвчин судлалын төвөөс коронавирусний цар тахал хоёр жил үргэлжлэх төлөвтэй гэдгийг өөрийн судалгаанд үндэслэн тогтоожээ.

“Халдвар зарим нэг судалгааны төвийн гаргасан шиг хурдан хугацаанд намжих төлөв харагдахгүй байна. Ямар ч байсан АНУ-д цар тахал тийм ч хурдан намжихгүй. Өнөөгийн халдварын тархац, хүн амд халдаж байгаа байдлыг харвал дэлхийн хүн 60-70 хувьд халдана” гэж Миннесота мужийн их сургуулийн Халдварт өвчин судлалын төвийн захирал Майкл Остерхолм ярьжээ.

Майкл Остерхолм нь АНУ-ын Ерөнхийлөгчдөд сүүлийн 20 жилийн хугацаанд халдварт өвчний судлал, тархвар зүйн чиглэлээр зөвлөгөө өгдөг нэртэй эрдэмтэн юм.

Ийнхүү удаан хугацаанд үргэлжлэх хамгийн том шалтгаан нь “ковид-19” вирус нэн шинэ учраас хүн төрөлхтөнд тийм ч амар дархлаа суухгүйтэй холбоотой аж.

Эх сурвалж: CNN

Top