Спенсер Ли Оны шилдэг тамирчин боллоо

2020 оны 05 сарын 01

Америкийн чөлөөт бөхийн тамирчин Спенсер Ли Америкийн Оны шилдэг сонирхогч тамирчинд олгодог Жеймс Салливаны шагналыг хүртжээ.

Энэ шагнал нь 1930 оноос эхтэй бөгөөд АНУ-ын мэргэжлийн бус тамирчдын хувьд хамгийн том шагнал нь юм. Спорт сонирхогчид, сэтгүүлчид, Сонирхогч тамирчдын холбооны гишүүдийн саналаар ялагчийг тодруулдаг.

Урьд нь энэ шагналыг Карл Льюис, Жеки Жойнер-Керзее, Майкл Фелпс зэрэг олимпын алдартнууд хүртэж байлаа. Бөхчүүдээс олимпын аварга Брюс Баумгартнер, Рулон Гарднер, Жон Смит, Кайл Снайдер нар авч байв.

Спенсер Лиг эх оронд нь “Жижиг Садулаев” гэж нэрлэдэг. Ли 2014-2016 онд идэрчүүдийн дэлхийн аварга болж байсан. Тэрбээр 201-2020 онд Оюутны аварга болж, УАШТ-д түрүүлсэн юм.

Спенсер Ли 57 кг-ийн жинд олимпын наадамд орох эрхийн төлөө Томас Гилмантай өрсөлдөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top