Хөл хорионы дараа аялахыг хүссэн газарт Байгаль нуур багтжээ

2020 оны 04 сарын 30

ОХУ-ын амралт, сувиллын газрын үйлчилгээний Tvil.ru сайтаас олон нийтийн сүлжээгээр орос хэрэглэгчдийн дунд хөл хорио, гэрийн тусгаарлалтын дараа амарч, стрессээ тайлах газруудын тухай судалгаа явуулжээ.

Судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь хөл хорио цуцлагдахаар Крымд амрах бодолтой байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Абхазын амралтын газрууд, Байгаль нуур эхний 3-т багтжээ.

Хөл хорионы дараа аялахад тохиромжтой 10 газар

Крым, 51.61%

Абхаз, 11,69%

Байгаль нуур, 10.48%

Краснодарын хязгаар, 10.08%

Алтайн хязгаар, Карели, 5.65%

Ставрополийн хязгаар, 2.82%

Башкир, Ленинград муж, 0.81%

Свердловск муж, 0.4%

ОХУ-д хөл хориог тавдугаар сарын 11 хүртэл сунгасан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top