54 нас хүрсэн Филипп Киркоровын АМЬДРАЛЫН ДҮРЭМ

2021 оны 05 сарын 01

ОХУ-ын эстрадын од Филипп Бедросович Киркоров 1967 оны дөрөвдүгээр сарын 30-нд Болгарын Варнад төржээ.

ОХУ-ын Ардын жүжигчин, Украины Ардын жүжигчин, Молдавын Ардын жүжигчин тэрбээр 54 нас хүрч байна. Амжилт, алдар нэрийн оргилд гарсан Филипп амьдралынхаа дүрмийг хүүрнэсэн байна.
 

40 наснаас амьдрал дөнгөж эхэлдэг

35 настай байхдаа би хүүхэдтэй болохыг хүсээгүй. Чадахгүйдээ биш зүгээр л бэлэн биш байсан юм. 45 хүрээд эцэг болоход бэлэн гэдгээ мэдэрсэн. Ингээд л охин Алла-Виктория, хүү Мартин нар минь төрсөн. Би ээжийнхээ 30, аавынхаа 35 насан дээр төрсөн. Намайг 60 нас хүрч байхад охин минь 15 настай байна гэдгийг би ойлгож байгаа. Гэхдээ манай аав эрүүл, чийрэг хүн болохоор би удмаа дагаад эрт хөгшрөхгүй байх гэж найддаг. Охиныхоо  үеийн залуу шиг харагдахгүй ч ах шиг нь байж чадна.

Аав болж байж л жинхэнэ аз жаргалыг мэдэрнэ

Хүүхэдтэй болсноор миний амьдралын шинэ үе эхэлсэн. Охиндоо би Алла-Виктория нэр өгсөн. Алла Пугачева, ээж Виктория гэсэн миний амьдралын хамгийн чухал хоёр эмэгтэйн нэрээр нэрлэсэн юм.

Хов живээс дээгүүр байж, өөрийн замаар яв

Би хүүхдүүдээ тээгч эхээр төрүүлсэн. Хүмүүс янз бүрээр муулж, шүүмжиллээ ч би өөрийн жишээгээр ганцаардлын асуудлыг хэрхэн шийдэж болохыг харуулсан гэж боддог. Гэр бүлгүй хүн гэрт нь хүүхдийн дуу цангинаж байхыг хүсвэл над шиг хийж болно.

Уран бүтээл залуу насыг уртасгадаг

Нэг удаа телевизээр манай ангийнхан гарч, миний тухай дурсамжаа хуваалцлаа. Тэднийг хараад би “Энэ өвгөнтэй би нэг ангид сурч байсан гэж үү” гэж бодоод л. Би дуучны мэргэжил сонгосондоо баяртай байдаг. Уран бүтээлийнхээ ачаар би одоо 25 настай залуу шиг л байгаа. Танхимд ирсэн үзэгчдээс энерги авч, өөрийгөө цэнэглэнэ. Найман настай охин цэцэг бариад ирэхэд би миний дуун дээр шинэ үе өсч, торниж байгааг ойлгодог. Энэ бүхэн намайг залуужуулдаг.

Дурлал гэдэг бол хайртай хүндээ аз жаргал хүсэхийг хэлнэ

Надад зүрх сэтгэлдээ хайрлаж, хадгалж явдаг сахиусан тэнгэр бий. Хайртай хүн минь өөр хүнтэй болсон ч аз жаргалтай байгааг нь харахдаа би аз жаргалтай болдог.

Стрессийг ганцаараа даван туул

Стресс, сэтгэл гутралыг би үзэн яддаг. Ийм үед би гэртээ хэдэн өдрөөр буйдан дээр хэвтэж, телевиз үздэг. Залхахаараа босоод ямар нэг юм хийнэ. Би ойр дотнын хүмүүстэйгээ сэтгэлийн зовлонгоо хуваалцдаггүй, өөрөө л даван туулдаг. Өөрийнхөө асуудлыг би өөрөө л шийдэж чадна. 35 настайдаа би сэтгэл гутралд орлоо. Тайзан дээр гарах ямар ч хүсэлгүй. Гэр бүл салж, элдэв шуугианд орооцолдлоо. Уянгын дуу бичиж суулаа. Мэдрэл муудахад тун ойрхон байв. Ингэж таван жил амьдраад 40 насныхаа төрсөн өдрөөр өөртөө “Филипп, одоо болсон. Ингэж амьдарч болохгүй” гэж хэлсэн.

Муу муухайг мартаж, сайн сайхныг үргэлж санаж яв

Өршөөж уучилна гэдэг хариугаа авахаас илүү сайн зүйл. Эр хүн тийм байх ёстой. “Сул дорой хүн уучилж чаддаггүй. Уучлал бол хүчирхэг хүний чанар” гэж Махатма Ганди хэлсэн байдаг. Алла Пугачева бол маш хүчирхэг эмэгтэй. Дээр нь өгөөмөр сэтгэлтэй болохоор намайг уучилсан. Биднийг салахад хүргэсэн бүх шалтгаан надаас л үүсдэг байсныг би олон жилийн дараа ойлгосон. Бидний амьдралд дахин хэзээ ч дурсахгүйгээр мартахыг хүсэхээр үйл явдал олон байсан. Гэхдээ гэрэл гэгээтэй өдрүүд ч олон байсан. Би Аллад баярлаж явдаг. Түүний сэтгэлд бидний амьдралын дандаа гэгээтэй хэсгүүд нь үлдээсэй.

Нөхөрлөл маш чухал

Алла Пугачевагаас гадна нөхөр Максим Галкинтай ч дотно харилцаатайгаараа би бахархдаг. Нөхөрлөл бол маш чухал. Баяраар бэлэг бэлэглэхээс гадна хааяа утасдаад “Юу байна” гэж асууж байх хэрэгтэй. Алла, Максим хоёр ч ямар ч үед надад цаг гаргаж чаддаг. Би ч гэсэн адил. Бид хэзээ ч нэг нэгнээ далдуур муулахгүй. Олон жил нөхөрлөлөө. Бид жинхэнэ анд найзууд.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.182.25) 2021 оны 05 сарын 02

гурбан банзал яг манай улстерчид шиг энхтевшин дэмбэрэл нямдорж хурэлсух гээд олон ванзал байнаа

0  |  1
ЗОЧИН(202.9.46.253) 2021 оны 05 сарын 02

ЭНЭ ЭМГЭН ҮНЭ ХҮРЧ БУЙ ЭМГЭНЭ ШҮҮ... НЭР ХҮНД МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ ЗАЛУУЧУУД БАЙСАН ОДОО ӨӨРИЙНХӨӨ ЭЭЖ ШИГ АВГАЙН ӨВӨРТ ХЭВТЭХ ЮМ ДАА... ККК

0  |  0
Уншигч(103.57.93.94) 2021 оны 05 сарын 02

Арчаагүй тэжээврүүд, эмгэн булаацалдаад ккккк,

0  |  0
ФИЛИПП(103.26.193.118) 2021 оны 05 сарын 05

Ангийнхаа хүүхдийг доош нь бүү хий

1  |  0
Hvn(202.126.88.69) 2021 оны 05 сарын 02

Uhaan muutai balai owgon

2  |  3
Zochin(202.9.40.55) 2020 оны 05 сарын 03

Yoo mi shuteen iim uhaantai yumuu bas kk

0  |  0
Zochin(202.126.89.180) 2021 оны 05 сарын 02

Baliar sejgiin amitan,angiinhnaa yu genevee

1  |  3
Oilgomjtoi(172.58.230.150) 2020 оны 05 сарын 17

Hoyor gomo

2  |  5
иргэн(193.109.85.12) 2021 оны 05 сарын 02

ухаантай л хүн юм

6  |  1
Top