Европт 99 хувийн нарийвчлалтай эсрэг биетийн оношлуурыг баталжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

Шинэ төрлийн коронавирусээр халдварласан эсэхийг 99 нарийвчлалтай тогтоох эсрэг биетийн оношлуурыг Европт хэрэглэх зөвшөөрөл олгожээ.

Үндэстэн дамнасан “Abbott” компани сая сая лабораторийн оношлуурыг тавдугаар сарын сүүл гэхэд Европ даяар хүргэхээр төлөвлөж байна. Ридин их сургуулийн эсийн микробилогич Саймон Кларкын хэлснээр, энэ оношлуур нь тухайн хүн коронавирусээр халдварласан эсэх, эсрэг биет үүссэн эсэхийг тогтоох юм. Гэхдээ эсрэг биет үүссэн нь вирусний эсрэг дархлааны хамгаалалттай болдог эсэхийг одоогоор эрдэмтэд тогтоогоогүй байна. Зарим титэм вирус ханиад үүсгэдэг ба ханиад тусаад эдгэрсэн хүн дархлаатай болдог ч богино хугацааны дархлаа бий болдог. Шинэ төрлийн коронавирус шинэ тутам тул эрдэмтэд халдвар авсны дараа дархлаа хэр хугацаанд тогтдогийг тодорхойлж чадаагүй байна. Эсрэг биетийн энэ оношлуур нь олон нийтэд гэхээсээ илүү вирус хүн амын дунд хэр тархсан талаар эрх баригчдад мэдээлэл өгч, хорио цээрийн арга хэмжээг үргэлжлүүлэх эсэх шийдвэр гаргахад нь ач холбогдолтой гэж Кларк тодруулжээ.

Их Британийн эрүүл мэндийн сайд өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэнээр, тус улсад 65-аас дээш настай иргэд, ажлаа хийж буй коронавирусний шинж тэмдэгтэй иргэд, өндөр настны асрамжийн газрынхан, ажилтнууд, шинж тэмдэггүй өвчтөн болон эмнэлгийн ажилтнууд оношилгоо хийлгэх боломжтой болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top