Монгол залуу цахим спортоор ЕВРОПЫН АВАРГА болжээ

2020 оны 04 сарын 30

Энэ сарын 24-25-нд цахим спортын Европын аварга шалгаруулах “PUBG Mobile Club Open” тэмцээн болж өнгөрлөө.

Нийт 16 баг оролцсон тус тэмцээнд Казахстанаас KoninaPower, Nomad Gaming гэсэн хоёр баг өрсөлдсөн байна.
 

Шагналын сан 45 мянган ам.доллар байлаа. Тэмцээнд KoninaPower баг 183 оноогоор түрүүлж, 15 мянган ам.доллар, “PUBG Mobile World Championship 2020” тэмцээнд оролцох эрхээр шагнуулжээ.

KoninaPower багт Казахстаны Аскар DGR Ахметов, Нурсултан GONZO Нартбаев, Дамир AXZCER Омаров, Монголын шилдэг тамирчин Даваадорж Robdinni Мөнхбат, ОХУ-ын Даниил Tixzy Сучков нар тоглосон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
KKK(203.91.115.47) 2020 оны 04 сарын 30

TAMIRCHIN GEHCHIGJEE

0  |  0
Top