ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан амжилттай байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

Хонь

Өнөөдөр хурц бөгөөд мартагдашгүй үйл явдал болно. Гэхдээ танд таалагдах учраас юунаас ч бүү ай. Хөдөлмөрлөх хүч орно. Та амжилтад хүрэх болно. Ойр байгаа хүмүүстээ чадах хэмжээгээрээ тусална.

Үхэр

Амьдралын боломж сайн байна. Бэлгийн харьцаа, хувийн сэтгэл татам байдал өндөр түвшинд байна. Оддын амжилттай байршлууд нь арилжааны үйл ажиллагааг тань ивээнэ. Бүх санаа, төлөвлөгөө хэрэгжих боломжтой. Хамгийн хүнд хэцүү даалгаврыг гүйцэтгэх чадвар нь өндөр үр дүнд хүргэнэ.

Ихэр

Гудамжаар явахдаа болгоомжтой бай. Ажил дээр ч анхаарал илүүдэхгүй. Таныг хэн нэгэн албадвал бүү бухимд. Үдээс хойш амьдралд тань шинэ хүмүүс гарч ирнэ. Тэд танд шинэ санаа өгч, бусад боломжуудыг харах нүдийг нээж өгнө.

Мэлхий

Завгүй өдөр. Санхүүгийн хүрээний амжилт нь хүчин чармайлтын үр дүнд ирнэ. Шинээр гарч ирж буй асуудлуудад цаг тухайд нь хариу өг. Сөрөг нөхцөл байдал удахгүй арилна. Сэтгэлийн хөдөлгөөн өндөр байна. Энэ бүхэн таны аураг сулруулж мэднэ.

Арслан

Амжилттай өдөр. Болж буй үйл явдлыг анхааралтай ажигла. Долоо хоногийн эцэст санхүүгийн хямрал үүсэж магадгүй. Хуурмаг зүйлд бүү хутгалд. Хэн нэгэн танд тусална. Ахмад хүмүүсийн зөвлөгөө замаа олоход тань тусална.

Охин

Бизнест их цаг хугацаа, хөдөлмөр шаардагдах боловч үр дүн нь таныг баярлуулна. Огцом сэтгэлийн хөөрөл нь гэнэтийн уналтад хүргэж мэднэ. Эргэн тойронд байгаа хүмүүстэй зөрчилдөж болохгүй.

Жинлүүр

Идэвхтэй тэмцэх өдөр. Хүч чадал дүүрэн байна. Багахан амлалтаа ч биелүүл. Хамтран ажиллагчидтайгаа жижиг хэмжээний зөрчилдөөн гаргана. Гэхдээ тэдэнтэй үзэл бодлоо хуваалц. Хуурамч амлалт өгөх хэрэггүй.

Хилэнц

Эмх цэгцтэй байдал, мэдрэмж, анхаарал шаардагдана. Төлөвлөгөөнүүдээ бүү зарла. Сэтгэл түгшээсэн мэдээлэл сонссон ч цаг хугацаа бүгдийг харуулна. Нөхцөл байдал өөрчлөгдөнө. Уур хилэн нь аюултай. Дуу чимээтэй газраас хол бай.

Нум

Завгүй өдөр байх болно. Хэт хатуу ширүүн үг хэлэх, бусдыг залхаахаас зайлсхий. Бусдаас илүү найдвартай хүн бай. Хялбар аргаар орлого орж ирдэггүй. Хөршүүдтэйгээ харилцахдаа хянамгай бай. Хэт их хөдөлмөр нь зүрх судасны тогтолцоог муутгаж мэднэ.

Матар

Өмнөх цаг хугацаанд хуримтлуулсан бүх санаа, төлөвлөгөө, ажлуудыг хэрэгжүүлэх боломжтой. Ухамсартай үйлдлүүд нь амжилтад хүргэх болно. Өрсөлдөгчийн зүгээс маргаан гарахгүй. Бүх ажил хэрэг бүтэмжтэй байна.

Хумх

Өдрийг идэвхгүй өнгөрөөхөөс зайлсхий. Ганцаардана. Санхүүгийн салбарт амжилтад хүрэх нь цаг хугацаа, хөдөлмөр зэргээс их хамаарна. Идэвхтэй бай. Бусадтай холбоо тогтоо. Ойр дотнын хүндээ сэтгэлийн зовиур, ядаргаа, дарамтаас ангижрахад нь тусална.

Загас

Мэргэжлийн үйл ажиллагаанд таатай өдөр. Эрүүл мэндэд өөрчлөлт гарч магадгүй. Хүмүүстэй бүү зөрчилд. Өдрийг тайван, цөөхүүлээ өнгөрүүл. Санхүүгийн ашиг нь таны хүлээлтэд хүрэхгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top