Расул Чунаев: Би зөнч хүн, Токиогийн олимп ирэх жил ч болохгүй

2020 оны 04 сарын 29

Риогийн олимпын хүрэл медальт, 2015 оны дэлхийн аварга Расул Чунаев “Sputnik Азербайжан” агентлагт ярилцлага өгчээ.

-Хөл хорионы үеэр цагийг яаж өнгөрөөж байна даа?

-Өдөрт нэг бэлтгэл хийгээд, хамаатнуудтайгаа тоглож цагийг өнгөрөөж байна. Англи хэл онлайнаар үзэж эхэлсэн. Гэрийн даалгавраа хийж, шинэ үг цээжилнэ. Гэрт байгаа туухайгаа өргөж, турник дээр дасгал хийнэ. Надад хувийн фитнес танхим бий. Тэнд ганцаараа бэлтгэл хийж байгаа.

-Ганцаараа бэлтгэл хийхэд хэцүү байна уу?

-Ганцаараа хийсээр байгаад дасчихсан болохоор зовох юм алга. Өдөрт 3-5 цаг бэлтгэл хийж байна.

-Зарим тамирчин хөл хорионы үед компьютер тоглоомд орчихлоо гэж ярьж байсан.

-Би компьютер тоглодоггүй. Зурагт үзэх зав ч бага. Зөв хооллолт, эмнэлгийн ном уншиж байна. Энэ жил би Баку хотын их сургуулийн хуулийн тэнхимийг төгсөх тул дипломын ажилдаа бас бэлтгэнэ. Хөршүүддээ, тусламж хэрэгтэй хүмүүст туслахыг хичээж байна.

-Яаж тусалж байна?

-Хүнд тусалснаа зарлах дургүй. Мэдээлээд байвал өөрийгөө сурталчилж байна гэж хүмүүс бодно.

-Инстаграм  хуудсаа нэг хэсэг хаяад эргэн ирсэн.

-Тэмцээнд бэлтгэхдээ би Instagram, WhatsАpp ашиглахаа больдог. Анхаарлаа бэлтгэлдээ л хандуулдаг. Интернэт миний амьдралын гол зүйл биш. Завтай үедээ л ордог юм.

-Токиогийн олимп нэг жилээр хойшилсон мэдээг сонсоод ямар сэтгэгдэл төрж байв?

-Би хойшлогдоно гэж мэдэж байсан юм. Бөхийн холбоо, дасгалжуулагч нарт энэ жил олимп болохгүй гэж хэлж байлаа. Зохион байгуулах хорооноос Токиогийн олимп 2021 онд болно гэж мэдэгдэхэд бүгд намайг ЗӨНЧ юм гэж гайхсан шүү. Бид Будапештэд олимпын эрхийн тэмцээнд явах ёстой байлаа. Бүгд жингээ хасаад бэлтгэл хийж байхад нь би жин хасах гэж яараагүй. Хасаагүй нь ч болсон юм. Олимп хойшлогдоно гэж байхад хэн ч надад итгээгүй. Харин би мэдрээд байлаа. 2021 онд ч олимп болохгүй юм шиг зөн совин татаад байгаа.  

-Өөр урьдчилан мэдэж, тааж байсан явдал бий юу?

-Бага байхдаа би үйл явдлыг урьдчилан хэлдэг байсан. Ихэнх нь л таардаг байв.

-Том тэмцээний өмнө?

-2015 оны ДАШТ-ий өмнө би түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Тэмцээнээс хоёр хоногийн өмнө ээжтэйгээ утсаар яриад дэлхийн аварга болчихлоо гэхэд ээж чи барилдаагүй байгаа шүү дээ гэж гайхаж байсан юм. Аварга болохоо зөгнөөд мэдрээд байлаа. Би бүх өрсөлдөгчөө 10-12 онооны илүүтэй ялсан.

-Токиогийн олимпын өмнө бас түрүүлнэ гэсэн мэдрэмж төрөөсэй гэж хүсэж, найдаж байна уу?

-Хамгийн гол нь олимпод бэлэн байх хэрэгтэй. Хэрэв чамайг түрүүлээсэй гэж олон хүн хүсэж, чи өөртөө итгэлтэй байвал аварга болж чадна.

-Тэгвэл энэ жил тэмцээн уралдаан явагдах эсэхийг хэлж өгөөч.

-Энэ жил ямар нэг тэмцээн болно гэж бодохгүй байна. Хөл хорионы энэ үед бүх юм намжиж, шинэ хуваарь гарахыг хүлээхээс өөр юу хийх билээ? Энэ бүх өвчин, халдвар энэ жилийн сүүл хүртэл үргэлжилнэ гэж бодож байна. Коронавирус бүх оронд зэрэг дуусна гэж байхгүй шүү дээ. Энэ вирусний дараа маш олон юм өөрчлөгдөх болно.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zoch(64.119.25.127) 2020 оны 05 сарын 02

Baguud iim teneg shuu sain brilddag b.j b.no.Tolgoi bol olgoi doo

0  |  0
Zochin(103.57.92.25) 2020 оны 05 сарын 01

Дэлхийн нууц товчоо номонд 2020 онд монгол эрдэмтэн коронаг устгах вакцин гаргаж авна. Гэхээр вакцинаа хийж дуустал 2022 оноос нааш олимп болохгүй

0  |  1
Мөнхжаргал(66.181.182.40) 2020 оны 04 сарын 30

Юцн Цыган. Азейрбаджан хүн

0  |  1
ҮНЭН(182.160.35.92) 2020 оны 04 сарын 29

ШААДАГ ГАР ВЭ. УГАСА Л ДАРАА НЬ БҮХ ЮМ ӨӨР БОЛНОШДЭ. ЦЫГАНУУД ЕР НЬ ИЙМЭРХҮҮ МУЛТАРДАГ ДА

0  |  0
Top