Коронавирусний талаарх ТОВЧ БАРИМТУУД

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 29

Өдгөө дэлхийн хэвлэлүүд коронавирусний цар тахлын тухай мэдээллээр “хахаж” байна. Дэлхий дахинд цар тахал дэгдээж, гурван сая гаруй хүнд халдварлаж, 200 мянга гаруй хүний амийг авч одсон КОВИД-19 өвчний талаарх анхаарал татсан, чухал баримтуудыг хүргэж байна.


1. КОВИД-19, SARS-CoV-2 гэдэг нь ялгаатай. КОВИД-19 нь коронавирусээр үүсгэгдсэн өвчлөл бол SARS-CoV-2 гэдэг нь шинэ төрлийн коронавирусний нэршил.

2. Коронавирусний титэм бүрийн үзүүр ашигтай бодисын молекулын хуурамч хэлбэртэй байдаг тул эсийн рецепторууд /хүлээн авагч/ баяртайгаар хүлээн авснаар вирус эсэд нэвтрэн орж, халдварладаг байна.

3. Хоёр сая гаруй жилийн туршид хувьсан өөрчлөгдөхдөө бидний дархлааны тогтолцоо шинжлэх ухаанд танигдсан ихэнх халдвартай тэмцэх чадвартай болсон хэдий ч шинэ төрлийн коронавирустэй анх удаа тулгарч буй тул бид коронавирусээр халдварлах нь хялбар байна.

4. Вирус эсэд нэвтэрсний дараа эсийг хяналтдаа авч, түүгээр уураг бус өөрийнхөө хувилбарыг эцэс төгсгөлгүй үйлдвэрлүүлдэг байна. Ингэснээр гинжин урвал бий болж, эс үхэж, вирус тээгч халдвар тарааж эхэлдэг.

5.   Халдвар авсны эхэн үед коронавирус хоолой болон амьсгалын дээд замд идэвхтэй үрждэг байна. Дараа нь халдвар доошилж, уушгинд хүрч, үрэвсүүлдэг гэнэ.

6. Хөнгөн хэлбэрээр халдварласан тохиолдолд улирлын томуутай төстэй шинж тэмдэг илэрдэг бөгөөд энгийн томууны эсрэг эмчилгээ хийдэг байна.

7. Коронавирусний онцгой шинж тэмдэг нь амтлах, үнэрлэх чадвараа алдах явдал.

8. Коронавирус тээгч халдвар авсан даруйд шинж тэмдэгтэй эсэхээс үл хамааран халдвар тарааж эхэлдэг.

9. Аюулт вирусний хоруу чанар өндөр байх тусам халдварлах чадвар сул байдаг байна. “Эзнээ” хөнөөсний дараа вирус бусдад халдварлах чадваргүй болдог байна. Тиймээс вируст хоруу чанараа нэмэгдүүлэх сонирхол байхгүй тул мутацад орох нь ховор.

10. Муу мэдээ гэвэл SARS-CoV-2 нь өөр ангилалд орно. Энэ вирус эзнээ халдвар тээгч болгосон хирнээ өрөө илрэхгүй байх боломжтой. Тиймээс халдварын дэгдэлт өндөр байна.

11. Коронавирус тээгч дунджаар 2-4 эрүүл хүнийг халдварлуулдаг. Улирлын томууны вирус дунджаар 1-3 хүнд халдварладаг бол улаан бурхны вирус тээгч 12+ хүнд халдвар тараадаг байна. Гэхдээ вирус бүрд олон зуу, мянган хүнийг халдварлуулах чадвартай “супер тараагч” бий.

12. Өмнөд Солонгост 31-т бүртгэгдсэн өвчтөн 1200 хүнд халдвар тараажээ. Тус улсад арван хоногийн дотор халдвар авсан хүний тоо 10-аас таван мянга болтлоо өсжээ.

13. Коронавирусний халдвараас үүдэлтэй нас баралтын түвшинг одоогоор нарийн тогтооход хүндрэлтэй ч дунджаар 1.3 хувьтай байна. Энэ нь улирлын томуутай харьцуулбал 20 дахин их. SARS арван хувьтай бол MERS 25 хувьтай.

14. Цар тахлын дэгдэлт эрчимжиж байна. Эхний зуун мянган хүн 67 хоногийн дотор халдварласан бол дараагийн зуун мянган хүн 11 хоног, гурав дахь зуун мянган хүн дөрвөн хоногт халдвар авчээ.

15. Дэлхий дахинд коронавирусээр олон арван сая хүн халдвар авч, олон зуун мянган хүн нас барна гэдэгт сэтгэл зүйн бэлтгэлтэй байхыг шинжээчид анхааруулжээ.

16. SARS-CoV-2 вирус хаанаас үүсэлтэй нь өнөө хэр тодорхойгүй ч сарьсан багваахай, панголинд төстэй вирус илэрсэн.

17. “Тэг өвчтөн” халдвар авах үед вирус аюултай байсан эсэх, хүний биед орсны дараа мутацад орж, бидний эсэд нэвтрэх чадвартай болсон эсэх асуултын хариултыг эрдэмтэд одоогоор олоогүй байна. Хэрэв вирус хүнд анх дамжихдаа аюултай байсан бол амьтны ертөнцөд өдгөө зугаалж, хэзээ нэгэн цагт хүнд дахин халдварлах магадлалтай.

18. Вирус биологийн лабораториос “оргоогүй”. Коронавирусийг лабораторид бүтээсэн гэх хувилбарыг олон орны эрдэмтэд шалгасан бөгөөд бүгд үгүйсгэсэн.

19. Зүүний үзүүрт 100 сая вирус хөнгөхөн багтах хэмжээтэй. Халдвар авсан хүний шүлсний дусал бүр олон тэрбум вирусний хэсгийг агуулдаг.

20. Хов хоосон тасалгаанд корона­вирусний халдвар авах боломжтой. Гэхдээ тухайн тасалгаанд халдвар тээгч өмнө нь байсан бол боломжтой. Агаарт коронавирус гурван цагийн турш, хуванцар болон төмөр гадаргуу дээр гурав хүртэл хоног, цаасан дээр нэг хоног хүртэл, зэс гадаргуу дээр дөрвөн цаг хүртэл амьдрах чадвартай. Тиймээс халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга бол гараа угаах явдал юм. Боломжгүй бол ариутгагч бодис хэрэглэхийг зөвлөж байна.

21. Антибиотик томуу, херпес буюу хомхойн вирусний адил коронавирусний халдварын үед үр дүнгүй.

22. Хорио цээрийн дэглэм болон хязгаарлалтын бусад арга хэмжээ КОВИД-19-ийн эсрэг вакцин, үр дүнтэй эмчилгээний арга гарч ирэх хүртэл үргэлжилж болзошгүй. Коронавирусний эсрэг баталгаатай вакцин 2021 оны дунд, сүүл үеэс нааш гарахгүй гэж шинжээчид үзэж байна. Тэр үед ихэнх хүмүүс халдварлаад эдгэрсэн байх болно.

23. Коронавирусний эсрэг вакциныг хэзээ ч гаргаж авч чадахгүй байх ч боломжтой. Хүн төрөлхтөн ДОХ-ын эсрэг вакциныг гаргаж авахаар 35 жилийн турш зүтгэж байгаа ч одоогоор үр дүнгүй л байна. Гэхдээ ХДХВ-ийн эсрэг эмийг гаргаж авчээ.

24. КОВИД-19-ийн эмчилгээг одоогоор мөн л боловсруулж чадаагүй байна. Халдвар авсан хүмүүст шинж тэмдгийн эмчилгээ хийж байгаа буюу КОВИД-19 өвчинтэй бус шинж тэмдэгтэй нь тэмцэж байна.

25. КОВИД-19 өвчин туссан 100 мянган хүн эдгэрээд байна.

26. Халдвар авсан хүмүүсийн 80 хувьд нь эмнэлгийн тусламж шаардлагагүй. Тэд гэртээ томууны эсрэг энгийн эм, бэлдмэл хэрэглэн эмчилгээ хийж байгаа бөгөөд дунджаар нэг долоо хоногийн дотор эдгэрч байна.

27. Өндөр настай болон ужиг өвчинтэй хүмүүс гол төлөв хүнд хэлбэрээр өвчилж байгаа тул эмнэлгийн тусламж авч байна.

28. Эрдэмтэд вакцинаас гадна корона­вирусний эсрэг эм, бэлдмэлийг шаргуу хайж байна. Шинэ эм бэлдмэл гаргаж авах цаг байхгүй тул эрдэмтэд өдгөө эмчилгээнд хэрэглэгдэж буй вирусний эсрэг эм бэлдмэлүүд КОВИД-19-тэй тэмцэхэд үр дүнтэй эсэхийг туршиж байна.

29. Өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын эмч нар коронавирустэй хумхааны эсрэг хлорохин эм муугүй тэмцэж буйг анзаарчээ. Энэ эм үр дүнтэй болохыг хэд хэдэн судалгаа мөн нотолсон байна. Түүнчлэн, лопинавир, ремдесивир, фавипиравир зэрэг эмийг туршиж байна.

30. Ухань хотод явуулсан туршилтын үер авиган эм хэрэглэсэн өвчтөнүүд дунджаар дөрвөн хоногийн дотор эдгэрч байжээ.

31. Хятадад коронавирусний халдвар авсан өвчтөнүүдэд ерөнхий эм бэлдмэлээс гадна Хятадын уламжлалт анагаах ухааны эм бэлдмэлийг хавсарган өгч байжээ.

32. Хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээний жорыг Гуанжоу хотын 8-р Ардын эмнэлэгт боловсруулж, Гуандун мужийн шинжлэх ухаан, технологийн яамнаас зөвшөөрсөн байна.

33. Найтаах нь коронавирусний шинж тэмдэг биш аж. Харин ханиах нь коронавирусний хамгийн түгээмэл шинж тэмдэг.

34. 2019 оны арванхоёрдугаар сараас өнгөрсөн гуравдугаар сарын хооронд SARS-CoV-2 вирусний зарим хувилбарууд 14 удаа геномоо өөрчилжээ.

35. Вирусний нийт 1200 генийн өөрчлөлт бүртгэгджээ. ОХУ-д тархаад буй коронавирусний хувилбар Европын төрөлтэй ойролцоо тул тус улсад халдвар Хятадаас бус Европоос орж ирснийг гэрчилж байна.

Top