Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн сургалт зохион байгууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс Давтан сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төвийн ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын байрандах соёл, харилцаа, хөдөлмөрийн харилцаа сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд шинээр байгуулагдаж байгаа Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төвийн ажилтнуудыг Налайх дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран дүүргийн ажилгүй иргэдээс сонгон шалгаруулан сургалтад хамруулж бэлтгэж байна.

Тус төв нь алба хаагчдын дүрэмт болон тусгай зориулалтын 40 гаруй нэр төрлийн хувцас хэрэглэлийг стандарт шаардлагын дагуу оёж үйлдвэрлэхээс гадна тусгай зориулалтын хувцас хэрэглэлийг цэвэрлэн ариутгах, засан сэлбэх, туршин шалгах үйл ажиллагааг явуулж гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангах ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top