ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхон аз жаргалтай байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 29

Хонь

Энэ өдөр та янз бүрийн худалдаа наймаа, эрсдэлтэй зүйл хийсэн ч амжилтад хүрнэ. Хувийн амьдралын асуудлаа шийдэхэд ээлтэй сайн өдөр. Сүүлийн үед таны толгойд байнга орж ирж байгаа мөрөөдлөө биелүүлж чадахгүй ч өнөөдөр аз жаргалтай байх болно.

Үхэр

Илүү зардал гарах өдөр. Хуучин өр зээл, эсвэл мартсан амлалт илрэн гарч ирэх магадлалтай. Хөрөнгө мөнгөний улмаас хэрүүл маргаан гарна. Жижиг сажиг зүйлийг бүү анхаар. Цаг хугацаа өнгөрч, бүх зүйл мартагдана.

Ихэр

Таны ажил хэрэг амжилттай явж байгаа мэт санагдах ч үнэн хэрэгтээ тийм ч сайн биш байх болно. Санхүүгийн гэрээ хийхдээ тун болгоомжтой байгаарай. Байдал хэзээ ч эвгүйдэж магадгүй. Энэ өдөр байгуулсан гэрээ хэлэлцээр ирээдүйд том асуудал, зөрчил авчрахыг үгүйсгэхгүй.

Мэлхий

Өнөөдөр их амжилт олох гэж найдаад хэрэггүй. Гэр бүлийн байдал тогтвортой биш байна. Сэтгэлийн хөдөлгөөнөө дарж, тайван амгалан байвал байдлыг засаж чадна. Хүнд хэцүү үед архи дарс улам хор болно гэдгийг санаарай.

Арслан

Хувийн амьдралын зарим асуудлаа шийдэж чадна. Үзэл бодлоосоо буцалгүй, хатуу чанга байх хэрэгтэй. Ингэж чадвал та хэрэггүй, төвөгтэй олон харилцаанаас сална. Оройг оюун бодлоо цэгцлэх, ажил үүргээ зөв хуваарилахад зориул.

Охин

Цэвэр агаарт зугаалахад сайн өдөр. Ажил хийх тухай бодоход л ядарна. Гэр бүлийн хүрээнд өдрийг өнгөрөөвөл таатай. Үдээс хойш жижиг маргаан гарах бөгөөд энэ нь таны тэвчээргүй зангаас үүдэлтэйг сана. Тайван амрахад саад болох бүх зүйлээс холд.

Жинлүүр

Одод таныг хамгаална. Амьдралын боломж маш өндөр түвшинд байгаа нь хувийн харилцаа амжилтад хүрч эсвэл арилжааны ажилд амжилт ирнэ. Нөлөө бүхий хүмүүс эсвэл түншүүдийн дэмжлэг нь санхүүгийн ашиг авчрах болно. Хайртай хүнээсээ бэлэг авч ч магадгүй.

Хилэнц

Магадгүй та өнөөдөр өөрийгөө хамгаалахын тулд бүх хүчээ төвлөрүүлнэ. Шийдэмгий довтлохыг хүснэ. Гэхдээ заавал урагшлах гэж бүү оролд. Байрандаа тогтож, буулт хийх шийдлийг олох боломжтой. Магадгүй өнөөдөр бизнесийн асуудал шийдвэрлэх шаардлагатай болно.

Нум

Амьдралын боломж нэмэгдэнэ. Сэтгэлийн хямрал нь архаг өвчнийг өдөөх, толгой өвдөх зэрэгт хүргэж магадгүй юм. Шаардлагатай бол буулт хий. Найз нөхөд, хамаатан садныхаа тусламжид бүү найд, Зөвхөн өөртөө л найд. Мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр идэвхтэй байгаарай.

Матар

Өөрийнхөө сайн сайхны төлөө ухамсартай харьцах хэрэгтэй. Магадгүй өнөөдөр олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болно. Юутай ч дарга нартай маргах нь зохимжгүй, даруухан байх нь дээр. Мэргэжлийн амжилт нь цалинд нөлөөлөх бөгөөд хэр зэрэг нэмэгдэх нь зөвхөн танаас хамаарна. Ямар ч тохиолдолд тусламж хүлээх хэрэггүй.

Хумх

Шаардлагатай бол буулт хий. Зөвхөн өөртөө найд. Үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж болно. Маргах бус хэлэлцэх нь зохимжтой. Цалингийн талаарх бодлоо шууд хэлэх нь зөв ч ямар ч тохиолдолд бусдыг бүү дорд үз.

Загас

Үргэлж таны зөв байх албагүй. Хайртай хүн, ажил албандаа сэтгэлээ зориул. Байгаа зүйлдээ таларх. Цахилгаан шат ашиглахаас татгалзаж, аль болох алх. Биеийн эрүүл мэнд сэтгэлийг удирддаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top