КОВИД-19: Японы найруулагч Вада Шу нас барлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

“Японы жүжигчин, найруулагч Вада Шу шинэ төрлийн коронавирусний халдвараар нас барлаа” гэж “Yoru no Ki” театр фэйсбүк хуудсаараа дамжуулан, албан ёсоор мэдээллээ. Тэрээр 81 настай байлаа.
 


Вада Шу 1938 онд Кагошима мужид төрсөн. Haiyuza театраас гараад 1980 онд өөрийн “Yoru no Ki” театраа байгуулж байв. Түүний фэйсбүүктээ үлдээсэн сүүлийн бичлэг нь “Энэ дэлхий тоглоом биш боллоо. Хориглосон тул би ямар ч кинон дээр ажиллаж чадахгүй” гэсэн бичлэг байжээ.
 


Энэ сарын 23-нд Японы жүжигчин Окаэ Күмико мөн коронавирусний халдвараар нас барсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top