Жет Ли төрсөн өдрөөрөө ховор гэрэл зургаа дэлгэлээ

2020 оны 04 сарын 28

Хятадын домогт тулаанч, жүжигчин Жет Ли энэ сарын 26-нд 57 нас хүрлээ. Төрсөн өдрөөрөө Ли эхнэр, охидтойгоо авахуулсан гэр бүлийн ховор зургаа дэлгэв.
 


Түүний гэргий Ли Чи 1992 онд Жет Литэй гэрлэж, жүжигчний ажлаа орхисон. Түүний зураг олон нийтийн сүлжээнд огт тавигдаж байгаагүй юм.

Жет Ли “Төрсөн өдрийн мэнд хүргэсэн бүх хүмүүст баярлалаа. Энэ жил би төрсөн өдрөөрөө дэлхий дахин COVID-19 вирусний эсрэг тэмцэлд нэгдэж, ялалт байгуулахыг хүсэж байна. Та бүхэнд эрүүл энхийг хүсье. Би гэр бүлтэйгээ хамт хөл хорионд, аюулгүй байна” гэж бичсэн байлаа.
 

Жет Ли 2009 онд Сингапурын иргэн болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top