Эхнэрүүд өөрсдөөсөө болж зодуулдаг гэж хэлсэн хөтлөгчөөс ивээн тэтгэгчид нүүр бурууллаа

2020 оны 04 сарын 28

ОХУ, Украины телевизийн хөтлөгч, Регина Тодоренког Монголд "Орёл и решка” нэвтрүүлгээр нь сайн мэднэ.

Регина саяхан “PEOPLETALK TV”-ийн YouTube сувагт ярилцлага өгөхдөө тун болгоомжгүй үг унагааж, шүүмжлэлд өртөөд байна.
 


Гэр бүлийн хүчирхийллийн тухай ярьж байсан Регина “Телевизээр манай нөхөр намайг зоддог гэж ярих нь буруу. Эмэгтэйчүүд нөхрөө муулахад би дургүй. Яагаад өөрөө зодуулснаа чи бодож байсан уу? Зодуулахгүйн тулд чи юу хийсэн бэ? Зодуулахаар бас юу хийсэн бэ” гэж хэлсэн билээ.

Энэ нэвтрүүлгийн дараа “Glamour” сэтгүүл өнгөрсөн оны сүүлээр Тодоренкод олгосон “Оны шилдэг эмэгтэй” шагналаа түүнээс эргүүлэн авсан бол “L'Oreal Paris”, “Pampers” брэндүүд сурталчилгааны гэрээгээ цуцалжээ. 

Регина олон нийтийн сүлжээгээр дамжуулан уучлал гуйсан ч энэ удаад “PepsiCo” компани түүнтэй хамтран ажиллахгүй гэдгээ зарлалаа.

"PepsiCo” компанийн харилцаа, холбооны захирал Александр Костиков “Бид түүний хэлсэн үгийг сонсоод цочролд орсон. Гэр бүлийн хүчирхийллийг өөгшүүлсэн ийм хүн манай брэндийн нүүр царай байж таарахгүй” гэж мэдэгдсэн юм.
 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(176.41.155.180) 2020 оны 05 сарын 25

амнаасаа болж нөхрийнхөө тэвчээрийг барагсад бас байдаг юм байна лээ

0  |  0
Ганаа(150.129.142.215) 2020 оны 05 сарын 01

Эмэгтэй биш жинхэнэ хулигаан

0  |  0
Кпопэр(202.9.46.144) 2020 оны 05 сарын 22

Дээр үед л ингэж эхнэрээ зоддог байгаагүй юмуу.Одоо чинь 21 дүгээр зуун шдэ

1  |  0
zochin(122.201.23.226) 2020 оны 04 сарын 29

gar hureh buruu,gehdee emegtei hun torolhiin erchuudees hel amaaraa iluu bdag,erchuud hel amaaraa guitsehgui deshee bgaad gar hurdeg tohioldol gardag

0  |  0
Зочин(66.181.185.184) 2020 оны 05 сарын 22

Эр нь ч эм нь ч үг үйлдлээ хянаж сурахад буруудахгүй. Аливаа юманд гэр бүлд ч гэсэн хил хязгаар бх ёстой. Аль нэгнийхээ эрх ашгийг хил хязгаарийг давж ороод бх хэрэггүй. Нэг нэгнийхээ утсыг хүртэл ухаад бх ч хэрэггүй. Хувь хүний Соёл гэж бас 1 юм бнаа. Нэг нэгнийгээ хүндлээд л сурчих хэрэгтэй. Айл гэр эвтэй найртай бж л өөдөлнө. Хэрүүлтэй зодоонтой газар бурхан чөтгөр ч тогтохгүй бхаа

2  |  0
зочин(182.160.38.29) 2020 оны 05 сарын 01

чиний хэн бэ, ямархуу хүн бэ гэдгийг хажуу дахь ханий чинь нүдний харцнаас мэдэж болно. гундуу бна уу, гялалцаж бна уу, нэг харчихад гэмгүй шү

3  |  0
Зочин(182.160.0.177) 2020 оны 04 сарын 30

За эрчүүд минь өөрсдөө ээжтэй охин дүүтэй эгчтэй л байлгүй. Мөн өөрсдөө охинтой болох л байлгүй. Тэд нарыг чинь өөр нэгэн зодож хүчирхийлэл үйлдвэл зүгээр байхад чинь тэгээгүй байлгүй гээд сууж байгаарай даа. \n

4  |  0
Zochin(98.206.15.23) 2020 оны 05 сарын 22

Unen ug helsen hund hun ushuutei gej....Uneniig heleed buruudlaadaa. Tiim bolohoor orchin ued dandaa burunhii yariatai ptaldaguud n end tend parazitlaad ,shudarga tus tasuud n huugddug.

5  |  2
Zochin(24.9.102.210) 2020 оны 04 сарын 30

Teneguud, tegeed zoduulaad baij baihgui uy,er ni yasan gej khun zodoh estoi um,erchuud iluu kheruulch khoron ugtei baidag, tegeed diildeheeree khuch khereldeg, darabgar am, bodloggui ugneesee bolj khokhirch dee

2  |  0
ард(202.9.46.156) 2020 оны 04 сарын 30

сүүлийн үед эмэгтэйчүүдийн эрх ашиг ариа л хэрээс хэтэрч байна шүү, юу л болон энглээ тэглээд гээд шүүх цагдаагаар дарамтлан, БИДНИЙ ХЭДЭН ЦӨӨХӨН ЭРЧҮҮД БАЙХГҮЙ БОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЗҮГЭЭР ХООСОН ОРОН ЗАЙ, бид бол зоосны хоёр тал, аль альгүйгээр оршин тогтож чадахгүй, тэгэхлээр хэт нэг өнцөгийг барьж хоосон улс төржүүлж, пиар хийж, худалдааны ашиг болгож өөрсдийгөө хэт төвийлгэх шаардлагүй байхгүй болов уу

1  |  2
hi(202.131.233.11) 2020 оны 04 сарын 30

орос манай 2-т л ийм хоцрогдсон бүдүүлэг сэтгэгхүй амь бөхтэй байгаа үнэхээр хүмүүс ямар зовлонд унадгийг мэдэхгүй эргүү хүүхэн бэ

2  |  0
Sunmoon(202.9.46.109) 2020 оны 05 сарын 01

Сүртэй юм? Дандаа л өөрсдөөсөө болж зодуулдаг шүү дээ. Ингэж хэллээ гээд юу нь болохгүй гэж . Бараг ер нь тийм л байдаг шүү дээ.

2  |  5
Zochin(66.181.161.63) 2020 оны 04 сарын 30

Daravgaraasaa bolno gej

1  |  1
уншигч(202.21.127.168) 2020 оны 04 сарын 30

Зүв зүгээр, цамцыг нь индүүдээд сууж байгаа эхнэрээ Намайг сэрээсэнгүй гээд чихнээс нь цус алдтал цохидог ХҮН ХОГИЙГ хэн гэх вэ?

2  |  0
Зочин(202.9.46.64) 2020 оны 04 сарын 28

асуудалгүй гэр бүл, бэрхшээлгүй амьдрал гэж энэ хорвоод үгүй.

0  |  0
Зочин(122.201.22.171) 2020 оны 04 сарын 29

Зөв зүгээр байж байхад нь гэр бүлийн хүч үйлдээд өөрийгөө асуудалд орууля гэж хэн хүсэх билээ муу нэртэйгээрээ эрчүүд л хэрэгтэн болоод дуусдаг уг нь үнэн л үг хэлж дээ одоо цагт хүн тэнэг болсон юм хойно бодохгүй ойлгохгүй л дээ

1  |  1
Top