Focus Economics: Дэлхийн эдийн засаг 3-5 хувиар АГШИНА

2020 оны 04 сарын 28

 

“Focus Economics”-ын сүүлийн долоо хоногийн түүвэр судалгаанд оролцсон олон улсын шинжээчдийн 41 хувь нь коронавирусний улмаас дэлхийн эдийн засаг 3-5 хувиар агшина гэж үзжээ.  29 хувь нь дэлхийн эдийн засгийн хямрал  хоёр улирлын турш үргэлжилнэ гэсэн бол  19 хувь нь гурван улирал байна гэж таамаглажээ. Харин 28 хувь нь дэлхийн эдийн засгийн агшилт таван хувиас давна гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байна.

Тэгвэл “Фитч”  агентлаг  коронавирусний улмаас энэ онд дэлхийн эдийн засаг 3.9 хувиар агшина гэсэн таамаглалыг зарлав. Сануулахад,  ОУВС-гаас энэ сарын дундуур дэлхийн эдийн засгийн төлөвийн шинэчилсэн тоймыг гаргахдаа 2020 онд гурван хувиар уруудна гэсэн таамаглалыг дэвшүүлсэн. Тэгэхдээ  коронавирусний тархалтыг оны сүүлийн хагас гэхэд аргамжиж чадвал уналт гурван хувиар хэмжигдэнэ гэж мэдэгдсэн юм. Өвчний тархалтаас шалтгаалан улс орнууд хөл хориог үргэлжлүүлсэн хэвээрээ байх юм бол тэргүүлэгч томоохон эдийн засгуудыг хэд хэдийг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний ДНБ тооцооллоос арчигдан алга болох эрсдэл бийг ОУВС анхааруулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top