СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн машинтай шатаж, амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

Замын ослын улмаас автомашин шатаж, зорчиж явсан дөрвөн хүн нас барсан харамсалтай хэрэг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр гарчээ.

Тодруулбал, оройн 22.00 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг асфалтан замд том оврын Kia Rhino автомашины араас Kia Bongo маркийн машин мөргөж осол гаргажээ. Ослын улмаас Kia Bongo автомашиныг жолоодож явсан 38 настай эрэгтэй, хэн болох нь тодорхойгүй гурван хүний хамт шатаж, амь насаа алдсан байжээ. Хэргийг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, цаг агаарын нөхцөл байдал, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж бие биендээ хүндэтгэлтэй хандан гэрэл хэрэглэх дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З(64.119.18.180) 2020 оны 05 сарын 01

Энэ том машинуудаас болж бнга ийм осол гарч бх юм. Гэрэл. Дохиогоо асааж бхад яадаг юм. Хайран хүний амь. Тэгээд нөгөө нас барсан хүмүүст л буруу гаа тохно доо бас

0  |  0
d.batchineg(202.126.89.52) 2020 оны 05 сарын 01

ene tom ovriin avtomashindaa zamaa chuluuluh zogsson bol avaariin temdegee tavih naad zahiin uhaan heregtei. Yamar gerelgui osliin temdegee ch taviagui etssiin etsest tom mashinii zolooch 4 hunii ami avlaa. Ter l aluurchin

1  |  0
Top