[ТОЙРОГ 76] Дуу хууртай Дундговийн дураараа Б.Наранхүү

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

"Өглөөний сонин”, Zindaa.mn сайт хамтран сонгогчдын боловсролд зориулан бэлтгэж буй "ТОЙРОГ 76" цуврал үргэлжилж байна. 


Дундговь аймаг хүн амын тооноосоо хамаарч 1992 оноос хоёр мандаттай явж ирсэн. Гэхдээ сүүлийн хоёр сонгуулиар нэг мандаттай болчихоод байгаа. Энэ онд болох УИХ-ын ээлжит сонгуулиар Говьсүмбэр аймагтай нэгдэж эргээд хоёр мандаттай болохоор зурагдаад байгаа юм. Ерөнхийдөө Дундговь аймгийн хувьд АН, МАН-д ээлжлэн өгдөг, хоёр мандаттай үедээ хоёр том намын төлөөллөөс нэг нэгийг гаргадаг онцлогтой. Тухайлбал, 1996 онд МАН-аас нэр дэвшсэн Н.Тогтох, Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшсэн Ж.Отгонбаяр нар ялж байж. Тэгвэл 2000 оны сонгуулиар МАН-аас Н.Тогтох, АН-аас Ж.Наранцацралт агсан нар ялалт байгуулжээ. 2004 онд МАН-ын Р.Раш, АН-ын Ж.Наранцацралт ялалт байгуулсан байдаг. 2008 онд МАН-ын нэр дэвшигч Х.Наранхүү, Р.Раш нар сонгогдож байжээ. 2012 оноос хойш УИХ-д ганц Б.Наранхүү төлөөлсөөр өнөөг хүрлээ. Цагтаа Р.Раш, Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралт зэрэг томчуудыг сонгож байсан уг тойрог сүүлийн найман жилд Монголын нэртэй баян гэгддэг бизнесмэнийг сонгосноор алдсан, оносон эсэхийг сонгогчид нь шүүх биз ээ

АРВАНЗУРГААДУГААР ТОЙРОГ: Б.НАРАНХҮҮ

“Мон-Уран”-ы хэмээх Б.Наранхүүг монголчууд мэддэг болоод чамгүй хугацаа өнгөрчээ. УИХ-ын гишүүний хувьд хийсэн, санаачилсан ажил гэхээсээ илүүтэй худалдаж авсан морь, машиных нь тухай домог мэт ярилцдаг. Их сургуулиа хаяж байсан гэдэг боловсролын намтартай энэ хүн эгчтэйгээ хамт өнөөгийн УИХ-д сууж байгаа нь ч бас л ховор явдалдаа орно. Өөрийн эгч УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэгээс ялгаатай нь тэрбээр өнгөрсөн найман жилийн турш УИХ-д суухдаа чуулган, Байнгын хорооны хуралдаан тасалдагаараа их цоллогдож яваа юм. Хэрвээ Төрийн ордонд Б.Наранхүүтэй парламентын сэтгүүлч тааралдвал бусдадаа “Наранхүү гишүүн явж байна” гэж сонин болгож ярьдаг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар огцруулах, Тагнуулын ерөнхий газрын дарга асаны асуудлыг хэлэлцэхээр ирснээс бусдаар бараг харагдаагүй дээ. Түүнтэй яг энэ төрөлд нь өрсөлдөх хүн цөөн. Бие даагч С.Жавхлан гишүүн л жаахан бараадаж магадгүй. Ямар сайндаа өнгөрсөн жилийн намар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулганы хуралдааны үеэр “Б.Наранхүү гэдэг хүн өөрөө чуулганы хуралдаандаа огт ирдэггүй. Ийм хүнийг Ёс зүйн дэд хорооны гишүүнээр ажиллуулж болох уу. АН-ын зөвлөл энэ хүнээ анхаарч сольж өгөөч. Ёс зүйн дэд хорооны гишүүд өөрсдөө үлгэр жишээ байх ёстой” гэж байх вэ дээ. Түүнээс сар орчмын дараа Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ гишүүний хүсэлтийг хүлээж авсан АН-ын зөвлөлийн саналаар Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс хасаж Өргөдлийн байнгын хороонд оруулсан байдаг. Өргөдлийн  байнгын хороо нь бусад Байнгын хороотой харьцуулахад цөөхөн хуралддаг учраас Б.Наранхүү гишүүнийг энэ Байнгын хороонд оруулах нь зүйтэй гэж үзсэн бололтой юм билээ. Хуралдаан тасалдаг талаар нь асуусан сэтгүүлчийн асуултад нэгэнтээ “Энд сууж хайран цагаа үрэх шаардлагагүй. Тойрогтоо хийх ажил их байна” гэж хариулсан удаатай. Уг нь УИХ нь хууль тогтоох дээд байгууллагын хувьд төсөв хуваарилахаас илүүтэй хуулийг хийдэлгүй, зөв гаргахад гол анхаарлаа хандуулах ёстой л доо.

Хууль батлалцдаггүй, Засгийн газар огцруулах, албан тушаалтны асуудалтай холбоотой л харагддаг тухай дээр дурдаад орхисон. Санаж байгаа бол Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудал үүсэхтэй зэрэгцээд түүнийг С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг илрүүлэхдээ эрүү шүүлт тулгасан дуулиан эрчээ авсан. Тухайн үед чуулганд цөөн харагддаг Б.Наранхүү хуралдаа сууж Б.Хурцыг томилуулахаар кнопоо дарсан юмдаг. Яагаад заавал энэ асуудал дээр ирж саналаа өгч байгааг нь сэтгүүлч сонирхоход “Хурц бол сайн залуу” гэж товч хариулж байлаа. Дундговь аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалт татах ажилд нэлээд хойрго гэх юм билээ. Харин Б.Наранхүү гишүүн өөрийнхөө хөрөнгөөр чамгүй юм хийснийг олон хүн хэлдэг. Дундговийн иргэдэд хурдан удмын адуу, мотоцикль болон эд материал тараасан тухай мэдээлэл их бий. Оюутнуудад сургалтын төлбөр, зорилтот хүмүүст орон байр гээд тус болсон хүмүүс нь Дундговиор олон. Ганц тойрогтоо л хаялгатай явдаг хүн биш. Өөрийг нь санаж сарвайсан хэнд ч тусалдаг гэх юм билээ. Дээр нь намдаа өгсөн хандивуудыг нь жагсаавал “хөөрхөн” юм болно. Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга Хятад улс коронавирусний улмаас дэлхийд ганцаардаж байхад нь айлчлаад 30 мянган хонь хандивлахаар болоод ирсэн. Тэр явдлын дараа энд тэндээс хандив өгөхөө амалсан олон хүн гарсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд тухайн үед өөрийнхөө твиттерт жиргэснээс үзэхэд ямар ч байсан УИХ-ын гишүүн Б.Наранхүү 2000 хонь хандивлахаа мэдэгдсэн байгаа юм. Энэ бол хувь хүний өгсөн хамгийн том хандив байсан байх.

Гишүүдийн талаар бичихэд ихэнхэд нь тохиолдоод байгаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудал түүний тухайд бас дурдагдана. Учир нь 2018 онд уг асуудал эд яригдаж байхад УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан "Сингапурхэльткейр сентр ХХК" тус сангаас 800 сая төгрөгийн зээл авсан талаар мэдээлэл гарсан. Тухайн үед сэтгүүлчид УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээс дүүгийнх нь компани ЖДҮХС-гаас авсан зээлээ хэзээ төлөхийг асуухад “Би дүүгийнхээ зээлийг төлчихнө. Бас дүүдээ "Хоёр тэрбум төгрөг өгнө. Наад төсөл чинь хэрэгжээд жилдээ 2-3 тэрбум төгрөгийг Монгол Улсад оруулж ирэх юм байна. Тиймээс ах нь дэмжье. Хүүгүй өгнө өө” гээд хэлчихсэн байгаа. Тийм учраас та бүхэн тайван байцгаа. Айлаас эрэхээр авдраа ух гэдэг үг байдаг. Би хажуудаа ямар эрдэнэ байгааг мэдээгүй байж. Дүү маань болохоор “Чи чадах юм уу” гэсэн нүдээр хардаг. Тиймээс анхааралтайгаар хийх гэж байгаа зүйлийг нь үзлээ. Ер нь хүн өөрийнхөө хүнийг “Байж бай” гэчихээд шал танихгүй бөхөд ч юм уу тусламж үзүүлээд явдаг. Тийм учраас хажуудах аа анзаарч баймаар юм байна" гэсэн удаатай. Ийм өгөөмөр, өөрийн зөнгөөрөө хүн УИХ-д найм дахь жилдээ байна даа.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.213.4) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Mariane(156.0.213.4) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Иргэн(202.9.40.15) 2020 оны 05 сарын 17

8 жил суугаад юу хийхээ ойлгоогүй гарыг дахиж сонгож баларнаа. Наад аймаг орноо бодооч. Гурил будаанд нь хууртав.

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 05 сарын 01

zavaan hog ve

0  |  0
Зочин(66.181.161.50) 2020 оны 04 сарын 29

Ирэх сонгуулиар эхнэрүүдээ нууц амрагтайгаа чирээд ороод ирэх байх. Тэгэж Наранхүүгийн гэр бүл уих дотор тѳвхнѳнѳ. Наранхүүг байхгүй үед эхнэрүүд нь орлоно.

0  |  0
Зочин(66.181.181.90) 2020 оны 05 сарын 10

Дундговийнхны ухаан нь бас дундхан юмаадаа. Очиж очиж энэ Наранхүү дахин дахин их хуралд гараад байхдаа яахав.

1  |  0
Hutsatsgaa(112.96.71.118) 2020 оны 05 сарын 12

Lalriin baruun aimag, eldev hen gedgee medehgui lalruud duugai morooroo moomoo unjuulaad yavtsga. Halh aimag ta nart yamar hamaa baina? Hunii bogs ruu ongiiv gej. Airgaa uugaad duulna uu uilna uu hend hamaati yum kkk

0  |  1
Зочин(122.201.22.171) 2020 оны 04 сарын 28

Энэ олон жил нэг тойргоосоо гарсан хүн цөөхөн байхаа даа

0  |  0
Tuyanaa(202.126.88.230) 2020 оны 04 сарын 28

Humuust tailadnadagguil bolhoos Dundgobi d bas ih yum hiisen hun shuu.

1  |  2
Үнэн(99.63.200.71) 2020 оны 04 сарын 28

Хамгийн их ажил тойрогтоо хийцэн хүн дэ.. ( тайлан ).

1  |  2
бодлын хулгайч(66.181.167.53) 2020 оны 05 сарын 12

ОДОО БОЛНООО НАРАА ЧИ НЭРЭЭ ТАТ.

1  |  1
Top