Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус бүхий л байгууллага, ААН болон иргэд их цэвэрлэгээг нэг цагт эхлээд 90 минутын турш үр дүнтэй, үр бүтээлтэй хийхийг уриалдаг. Энэ жилийн хувьд олон хүнийг төвлөрүүлэхгүй байх үүднээс мэргэжлийн байгууллагууд их цэвэрлэгээг хийж байна.
Сүүлийн үед иргэдээс энэ их цэвэрлэгээний арга хэмжээг дэмжин сар бүр тогтмол хугацаанд хийж, иргэдэд дадал зуршил бий болгооч гэсэн санал, хүсэлт их ирэх болсон. Өнгөрсөн жил “Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээг хийсэн нь маш их үр дүнд хүрсэн” хэмээлээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл нийт 8646 км замд хоёр удаа халдваргүйжүүлэлт хийжээ.
Гурав дахь удаагийн халдваргүйжүүлэлт ирэх даваа гарагт нийслэлийн гол гудамж руу чиглэсэн байдлаар хийгдэх юм. Түүний зэрэгцээ машин хүрэх боломжгүй булан тохой, хүүхдийн тоглоомын талбай, амралтын газрын сүүдрэвч зэрэг байршлуудад халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж байна. Халдваргүйжүүлэлтийн ажиллагааг энэ сарын 30-ныг хүртэл хийнэ хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр онцоллоо. Бүх нийтийн их цэвэрлэгээ амралтын хоёр өдөр үргэлжлэх аж.
Сэтгэгдэл ( 4 )
UB neg hog segnees ni salgah heregtei! \n\nUlsiin niislel gehed denduu zavaan, gadaadiin juulchid Mongoliin hodoo l goy, harin niislel UB ni hog segeer duursen zugeer neg l zavaan hot, avah ym bhgui, uzeh harj sonsoh ym bhgui gedeg ym bnlee. Buur gadaad aylaliin site n deeer hurtel UB niisleld ochij tsagaa urehgui bhiig anhaaruulsan bnlee!
xotyn tob yaxav ger xoroolol lageriin umxii xamxai chuny l obchin taraagaad baunaa
Hotiin hiih estoi ajil bizdee .hiij baina gej reklamdah hereg yu baina.
naad yzemjgui noogoon tomor hashlaguudaa avaad haychihaachee !!!!