АНХААРЛЫН ТӨВД: Ким Жон Унд юу тохиолдсон бэ?

2020 оны 04 сарын 24

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны талаар дэлхийн хэвлэлүүд янз бүрийн мэдээлэл түгээж байна. Түүнийг нас барсан гэх мэдээлэл хүртэл цацагдаад байгаа энэ үед олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон Өмнөд Солонгосын тагнуулын мэдээлэлд хэрхэн өгүүлж буйг иш татан хүргэе.

Хойд Солонгосын талаар мэдээлэл сайтай байдаг, хамгийн түрүүлж мэдээлдэг гэх Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг Ким Жон Ун мэс засалд орсныхоо дараа бие нь муу байгаа талаар мэдээлжээ.

Тэгвэл “CNN” агентлаг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагчийг хурдан тэнхрэхийг ерөөж, эрүүл энхийг хүссэнийг дамжуулсан.

Мэс заслын дараа Ким Жон Уны бие муудсан эсвэл бүр үхлийн ирмэгт очсон байж болох ч тэр нас бараагүй гэж зарим хэвлэл мэдээллийн агентлаг мэдээллээ. 

Ким Жон Ун илүүдэл жинтэй, тамхи татдаг, хөдөлгөөний дутагдалтай, удаан хугацаагаар сууж ажилладаг, их иддэг, стрессээ тайлах гэж архи уудаг гэх мэдээлэл байдаг. Мөн түүний аав, өвөө хоёр зүрхний шигдээсээр нас барж байсан нь удамшлын өвчин байж болохыг илтгэнэ. Түүнчлэн мэргэжилтнүүд Кимийг чихрийн шижинтэй гэж үздэг.

Хойд Солонгосын удирдагч хамгийн сүүлд энэ сарын 11-нд олны өмнө гарсан бөгөөд намынхаа улс төрийн товчооны хуралд оролцоогүй, Нарны баяр, энэ сарын 15-нд болсон БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений төрсөн өдөрт оролцох ёстой ч ирээгүй аж. Уг баяр энэ жил коронавирусний улмаас армийн жагсаалгүйгээр болсон.

Гэхдээ энэ сарын 11-нд Ким Жон Уны хувийн нисдэг тэрэг болон Пеньянаас гарч яваа машиныг нь харсан хүмүүс байгаа талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ. Ким Жон Уныг коронавирусний халдвараас сэргийлэн хөдөө байдаг харш руугаа явсан гэж таамаглаж байгаа аж.

Өмнөд Солонгост үүссэн, Хойд Солонгосын тухай бичдэг “Daily NK” хэвлэл мэдээлэхдээ “Ким Жон Ун зүрхний мэс засалд орсон. Мэс заслын дараа тэр Пеньянаас гарч, хөдөө очсон бөгөөд эмч нар нь удалгүй нийслэл рүүгээ буцсан” гэжээ. Ким зүрх судасны өвчнөөр шаналж байсан аж.

Тэгвэл АНУ-ын нэгэн сэтгүүлч Ким Жон Уны бие муу байгаа, тархи нь үхэжсэн гэж “Твиттер”-тээ жиргэжээ. Гэхдээ тэр удалгүй тэр жиргээгээ устгасан байна.

Гэхдээ тагнуулын мэдээгээр Хойд Солонгосын удирдагчийн бие муу байгаа гэсэн ямар ч мэдээлэл олоогүй гэнэ.

2008 онд Ким Чен Ир цус харваж, комд ороход Пеньян уг мэдээллийг долоо хоногийн турш нуусан бол 2011 онд түүнийг нас барахад хоёр хоног дуугүй байжээ. Иймээс Ким Жон Уны эрүүл мэндийн талаарх мэдээлэл дэлхий даяар ийм хурдан тархсан нь сэжиг төрүүлж байгаа юм. Хатуу, хаалттай дэглэмтэй Хойд Солонгосын хувьд эдгээр мэдээлэл үнэн байх нь боломжгүй зүйл аж.

Түүнчлэн Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээллээ ямар эх сурвалжаас авсан нь тодорхойгүй байгаа ч Ким Жон Уны бүх зүйл сайн байгаа бөгөөд тэр хөдөөх харшдаа ажиллаж, тэр ч бүү хэл айлчлалууд төлөвлөж байгаа гэжээ.

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин.(103.212.117.143) 2020 оны 04 сарын 27

Юутай ч Трампыг очно гэсэн газартаа дагуулаад л яваа хүндээ. Мундаг биш үү.

1  |  0
walking korona(66.181.161.82) 2020 оны 04 сарын 29

Хойд солонгост ахиад 30000 хонь өгчөөсэй. Энэ их ил далд дайнтай цагт улсаа хэнээс ч хараат бус байлгаж чадаж бгаа цор ганц удирдагч. Харин залгамж халаа нь ямар хүн бх бол доо.

0  |  4
Zochin(202.55.188.85) 2020 оны 04 сарын 26

Hurdan edgereerei.

1  |  0
Zo(202.126.89.51) 2020 оны 04 сарын 25

HUURHUN bondgor HVV bn

0  |  0
0(66.181.161.75) 2020 оны 04 сарын 25

Aa

0  |  0
Маяа(202.126.89.200) 2020 оны 04 сарын 27

Хэрэв энэ залууд муу зүйл тохиолдвол дэлхийн нэгэн үзэл бодолтнуудад том гарз юм даа. Ийм өөрийн бодолтой чадврлаг удирдагч л улс орноо даяачлалаас аварч үлдэнэ. Зөв яваа орон гэж бодогддог. Гэртээ гадны тэнүүлчид, шуналтнууд, хорлон сүйтгэгчдийг оруулахгүй бна л гэсэн үг. Монгол минь ийм байдаг ч болоосой. Бидний хувьд гадныхнаас царай алдаад байх шаардлага байхгүй байхад МАНАН мафи тэр алуурчдад монголын босгыг ёстой намсгаж өгсөн. Бид дахин сэргэж хүчирхэгжих боломж бий л байгаа даа.

9  |  11

4  |  3
HUR CH.B(202.9.40.60) 2020 оны 04 сарын 27

AZIIN CHANGA ERIIN TOOND GUIJ BISH GUYDAJ ORDOG ER HERVEE UHSEN GEDEG NI UNEN BOL MAASH TOM GARZ HOHIROL BIDENDCH GESEN MEDREGDENE\n

2  |  2
BOLOROO(66.181.161.101) 2020 оны 04 сарын 27

KIM JON SHIG UDIRDAGCH MONGOLD HEREGTEI BNAA!!!!!!!

6  |  1
Zochin(24.9.102.210) 2020 оны 04 сарын 25

Mongoliin kheden turiin terguun geh teneguudees iluu delkhiin tomchuudiig ailgaj chadaj l baigaa zaluu daa

1  |  0
Unshigch(194.230.147.245) 2020 оны 04 сарын 26

Syrhii zaluu. Atomiin bombogtei, Ter baitugai ustorogchiin bombogtei bolson syrhii zaluu.\nAluurchin elbegdorj 1 shirheg hyyhed oshiglood togloh haimar bombog hiij chadahgyi pizdaaak neg ih delhiid ner garch aldarshih sanaatai segsiij ochood uulzah byy hel ambaarduulaad hoogdov pizdaak\nAtomiin bombogtei zaluud 1 muu aluurchin elbegdorj lekts unshij hoshgiruulah geed shivshgee hutgasan

2  |  2
Unshigch(194.230.147.245) 2020 оны 04 сарын 25

Syrhii zaluu. Atomiin bombogtei, Ter baitugai ustorogchiin bombogtei bolson syrhii zaluu.\nAluurchin elbegdorj 1 shirheg hyyhed oshiglood togloh haimar bombog hiij chadahgyi pizdaaak neg ih delhiid ner garch aldarshih sanaatai segsiij ochood uulzah byy hel ambaarduulaad hoogdov pizdaak\nAtomiin bombogtei zaluud 1 muu aluurchin elbegdorj lekts unshij hoshgiruulah geed shivshgee hutgasan

0  |  0
Zvch(202.126.88.61) 2020 оны 04 сарын 25

Sain, mundag zaluu shvv

1  |  0
Shuuh(202.126.89.134) 2020 оны 04 сарын 25

Emch nar ni niislelruugee butssan.....ene ug yasniig heleed bga yumshig....

2  |  0
Уншигч(66.244.109.90) 2020 оны 04 сарын 25

Сайхан залуу, хурдан эдгэээсэй.

5  |  0
Уншигч(202.126.88.60) 2020 оны 04 сарын 25

Сайнуу? О.Чанцалдулам аа! Энэ мэдээллүүдийнхээ эх сурвалжуудыг яагаад тавиагүй байгаа юм бэ???! Юу ч оруулсан бай, орчуулсан ч бай яасан ч бай эх сурвалжаа тавих хэрэгтэй шдээ!!! Цаашдаа анхаарна биз!

3  |  1

1  |  1
Зочин(103.212.118.94) 2020 оны 04 сарын 25

Улсаа аваад явж чадаж байгааг сайн гэхгүй юу гэхийн. Өөрсдөө юу ч чадахгүй юмнууд дандаа бусдыг тэнэг, муу гэж муулж байдын.

1  |  3
Зочин(103.212.118.94) 2020 оны 04 сарын 25

Хэнээс ч гуйхгүй, хамаарахгүй улсаа аваад явж чадаж байгааг мундаг гэхгүй юу гэхийн?\nӨөрөө юу ч чадахгүй хүмүүс л бусдыг тэнэг, муу, г.м.-ээр муу хэлдэг.

4  |  0
K(202.9.46.130) 2020 оны 04 сарын 25

Koronadtsiimu?

2  |  1
sss(126.243.3.240) 2020 оны 04 сарын 25

Delhiin humuuseer segadaj baigaa maa

3  |  0
хх(192.82.71.35) 2020 оны 04 сарын 25

Монголчууд шиг тэнэгүүдэд л их мундаг амьтан даа энэ Солонгос

10  |  5
зочин(66.181.180.124) 2020 оны 04 сарын 26

Ухаалаг мундаг залуу цөмийн зэвсэгтэй яаая одоо том гүрнүүдэд долигноно гэж байхгүй тэд үхэхий нь хүлээгээд л хараагаад сууж байдгиймуу даа

9  |  6
Top