Анжелина Жолигийн зомби дүр шоронд коронавирус тусжээ

2020 оны 04 сарын 22

Ираны Сахар Табар хэмээх энэ бүсгүй 22 настай. Тэр өөрийн шүтээн жүжигчин Анжелина Жолитой адилхан болох гэж 50 удаа гоо сайхны хагалгаанд орсон гэдэг. Табар өөрийгөө Жолитой үнэхээр адилхан гэж итгэдэг ч цахим ертөнцөд түүнийг Жолитой биш зомбитой адилхан гэж үздэг.

Түүнийг 2019 оны аравдугаар сард Ираны цагдаа нар баривчилж, шоронд хорьсон. Табарыг ариун зүйлсийг гутаан доромжилсон, зүй бус аргаар орлого олсон хэрэгт буруутгасан юм.

Шоронд тэр коронавирусний халдвар авч, уушигны аппарат залгуулсан байгаа ч Ираны Засгийн газар түүнийг суллахгүй л байна.

КОВИД-19 халдвар гарсны дараа Иранд 85 мянган хоригдлыг сулласан ч Сахар тэдний тоонд багтаж чадсангүй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(182.160.37.125) 2020 оны 04 сарын 26

ийм царайтай биш э, зүгээр make up artist шү дэ. мэдээллээ нягталж тавимаар юмаа

3  |  0
Zochin(103.212.116.12) 2020 оны 04 сарын 26

Амьд үхдэлийн тахал ортойг эрдэмтэд нотолж

1  |  1
Top