Чичирхийлэл бүр сонсогдох АНИРГҮЙ ДЭЛХИЙ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 22

Коронавирусний цар тахлын дэгдэлттэй холбогдуулан дэлхийн улс орнуудад хорио цээрийн дэглэм тогтоосны үр дүнд хүмүүсийн нийтийн болон хувийн тээврийн хэрэгслээр зорчих нь багасаж, асар олон тооны үйлдвэрүүд үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна. Олон тэрбум хүн гэртээ өдөр хоногийг өнгөрүүлэх болсон.

Энэ бүхэн газрын гадарга дээрх чичирхийлэл мөн багасахад хүргэжээ. Зургаан тэрбум их наяд тонн жинтэй гарагийн хувьд эдгээр өөрчлөлт үл мэдэгдэм байж болох ч газар хөдлөлт судлаачдын бүртгэлээс ангид үлдээгүй байна.

Хамгийн түрүүнд Бельгийн Хааны одон орон судлалын төвийн судлаачид газрын гадарга дээрх чичирхийллийн тоо, давтамж буурсныг олж мэджээ. Тэдний мэдээлснээр, Бельгийн Засгийн газар цар тахалтай холбогдуулан хязгаарлалтын арга хэмжээ авсны дараахан 1-20 гц үелзэлд газрын гадаргын хэлбэлзэл мэдэгдэхүйц сул болсон байна. Мөн ийм өөрчлөлтийг бусад улс орны эрдэмтэд мөн ажиглажээ.

Аниргүй уулс

Балбын газар хөдлөлт судлаачид чичирхийлэл огцом буурсныг онцолсон бол Парисын Геофизикийн хүрээлэн хот дахь нөлөөг сэтгэл хөдөлгөм гэж зүйрлэж, Калифорнийн технологийн дээд сургуулийн эрдэмтэд эдгээр өөрчлөлтийг “үнэхээр жигтэй” хэмээн нэрлэжээ. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дуу чимээний түвшин буурсныг ийм дүр зураг илтгэж байна. Эрдэмтдийн тайлбарласнаар, газрын чичирхийлэл хэмжигч төхөөрөмж нь гадарга дээрх ялимгүй чичирхийллийг бүртгэдэг маш мэдрэмжтэй төхөөрөмж бөгөөд газар хөдлөлт төдийгүй дэлхийн гадарга дээр байгалийн болон хүний нөлөөтэй бусад эх үүсвэрээс үүсгэгдсэн аливаа хэлбэлзлийг хүртэл бүртгэдэг хүчин чадалтай. Тухайлбал, автомашин, үйлдвэр, онгоц, барилгын ажил, ганцаараа эсвэл олуулаа явж буй хүмүүсийн энгийн хөдөлгөөнөөс үүсгэгдсэн чичирхийллийг хүртэл мэдэрдэг аж. Өөрөөр хэлбэл хотын амьдрал ойр орчим байрлах газар хөдлөлтийг бүртгэх станц дээр дуу чимээ болж бүртгэгддэг байна. Багаж төхөөрөмжүүд маш мэдрэмтгий тул хорио цээрийн арга хэмжээний үр дагавар тэр даруйд тусгалаа олжээ.

Цэвэр агаар, аниргүй далай

Коронавирус болон хүн төрөлхтний үзүүлж буй хариу үйлдэл зөвхөн хүн төрөлхтөнд төдийгүй байгаль орчин, экологид нөлөөлж байна.

Суудлын автомашин, автобус, ачааны тэрэг болон цахилгаан станцаас агаарт цацагддаг азотын давхар ислийн агаар дахь хэмжээ огцом буурсныг хиймэл дагуулын ажиглалтуудаас харагдаж байна. Дэлхий дахинд зөвхөн гадарга дээр төдийгүй усан доор ч чимээгүй болсон аж. Хот болон далайн гүн дэх дуу шуугианыг судалдаг судлаачид дуу чимээний түвшин мэдэгдэхүйц багассан гэж ярьж байна.

Илүү тод дохиолол

Гэхдээ шинэ үзэгдэл нь дэлхий чичирхийлэхээ больсон гэсэн үг огт биш. Хүмүүс гэртээ “хоригдсоноос” үүдэн тодорхой үелзлийн давтамж дахь хэлбэлзэл суларсан нь эрдэмтдэд газрын гадарга юуны улмаас чичирхийлдгийг ойлгоход дөхөм болжээ. Гаднын чимээ шуугиан, нөлөөгүй дохиолол хүлээн авснаар илүү их мэдээллийг гаргаж авах боломжтой болсон гэж Вашингтоны Газар хөдлөлт судлалын хүрээлэнгийн судлаач Энди Фрассето ярьжээ. Хүний үйл ажиллагааны нөлөөллөөс үүдэлтэй газрын гадаргын чичирхийллийн идэвхжил буурсан нь Брюссель хотод онцгой сонирхолтой нөлөөллийг үзүүлжээ. Тодорхой байршилд байрлуулсан тоног төхөөрөмжийн урьд өмнө нь бүртгэдэггүй байсан үл мэдэгдэм газар хөдлөлт болон үзэгдлийг бүртгэх боломжтой болсон байна. Энэхүү үзэгдлийг анх илрүүлсэн Брюсселийн Хааны одон орон судлалын хүрээлэнгийн судлаач, геологич Томас Лекокийн хэлснээр, ердийн үед газрын чичирхийллийг мэдрэгч тоног төхөөрөмж хэрэггүй мэт байсан. Ийм станцуудыг гол төлөв хүн ам шигүү суурьшсан бүсэд байрлуулсан байдаг. Хотын дуу чимээ газрын гадарга дахь сул чичирхийллийг илрүүлэхэд саад болдог байна. Гэтэл Брюссель хотын станц 100 гаруй жилийн өмнө баригдсан бөгөөд том хотын их дуу чимээнд бага хэмжээний чичирхийллийг мэдрэх чадваргүй болсон байна. Тиймээс эрдэмтэд газрын гүнд суурилуулсан хэмжигч төхөөрөмж бүхий өөр станцын мэдээллийг цуглуулдаг байсан аж. Харин өдгөө хот чимээгүй болсны ачаар эртний эл станц газрын гүн дэх станцаас дутуугүй ажиллах болсон тухай Томас Лекок өгүүлжээ. Зарим судлаачид тухайн бүс нутагт дуу чимээ буурсан шалтгааныг нарийн тогтоож чадсан байна. Лондонгийн Эзэн хааны коллежийн судлаач Стивен Хикс энэ үзэгдлийг Лондон хотыг Уэльстэй холбогдог М4 хурдны замын хөдөлгөөн буурсантай холбон тайлбарлаж байна. Түүний хэлснээр, өмнөх долоо хоногуудад ажиглагдсан шиг үүр цайх үеэр нэмэгддэг дуу чимээний түвшин огцом нэмэгдэхгүй байна. Урьд өмнөх шиг оргил цагаар хөдөлгөөн ихсэхгүй байгаатай холбоотой. Учир нь хүмүүс ажилдаа явах, хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөх нь багассан гэж тэрбээр тайлбарлажээ.

Улирлын хэлбэлзэл

Үүнээс өмнө ч үүнтэй адил үзэгдэл гарч байжээ. Жилийн дөрвөн улиралд, хоногийн өөр өөр цагт хүмүүсийн хөдөлгөөн ч өөр өөр. Жишээ нь өвөл цагт хүмүүс ихэнх цагийг гэртээ өнгөрүүлдэг бол зун цагт шилжилт хөдөлгөөн нь идэвхэждэг байна. Шөнийн цагаар дуу чимээ намждаг ба амралт, баярын өдрүүдэд газрын гадаргын хэлбэлзэл унадаг аж. Гэхдээ өнөөгийн “аниргүй” байдал Зул сарын баяр зэрэг баяр, амралтын өдрүүд шиг хэдхэн өдөр бус хэдэн долоо хоног, сараар үргэлжилж байгаа нь онцл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top