ТОЙМЧИЙН ҮГ: Н.Энхбаярын гарыг мухарлах АЖИЛЛАГАА

2020 оны 04 сарын 22

Хүний амьдралын 10 гаруй жил гэдэг богино хугацаа биш. МАХН-ын дарга Н.Энхбаяр Ц.Элбэгдоржид ялагдах үедээ дөнгөж 50 насны босгоор давж асан малилзсан шар нөхөр “Урт шар дээлт” нэртэй гялалзаж явав. Гэтэл өдгөө 60 насны сүүдэрт өнгө зүс нь бууралтаж яваа тэтгэврийн өвгөн болсон ч балбуулан, балбуулан улс төр рүү зүтгэсээр л явна. Яваад өгч болдоггүй,  улс төрд чухам юугаа орхиод гарсан нөхөр юм бол доо, хөөрхий. Миний санахад, үлдээсэн зүйл гэвэл захын улстөрчдийн зүүдлээд ч хүрэхгүй өндөр дээд, тансаг намтар үлдсэн байх учиртай. Магадгүй ихээхэн өс хонзон үүрд үлдсэн байхыг үгүйсгэхгүй.

Түүнийг шоронд хорьж үзлээ, гутааж, доромжилж үзлээ, зарим зүйлийг нь булааж үзлээ. Тэр огт хаширсангүй. Нуулгүй хэлэхэд Н.Энхбаярыг тойрон хүрээлэгчдийнхээ дунд сохорчихсон явахад суган дор нь бойжиж асан бүлэглэл эрийн цээнд хүрч, ийнхүү 10 гаруй жил улс төрийн “шорон”-д хорилоо. Ёгтлоход МАН, АН аль аль нь нийлээд ганцхан Н.Энхбаяртай зодолдсон он жилүүдийг үдэж байна гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй.

Н.Энхбаяр ч шазуур зууж байна, хорьж цагдаж, хэргээр саад тавьсан ч тэр үзсээр л байна. Бүлэглэлээс түүнд зориулсан хууль, дүрэм ч өнөөдрийг хүртэл гаргасаар байна гэхэд болно. Тэр тэдний хуульд “гавлуулан” 10-аад жил улс төрийн хашааны гадна амьдарч, бас балбууллаа. Гэтэл өнөөх нь зайлж өгдөггүй, лай болж байх шиг. Яасан ч балбуулж ханадаггүй нөхөр юм. Миний мэдэхээр 20 гаруй жилийн өмнө балбуулж л байсан, 10 жилийн өмнө балбуулж л байсан, одоо ямар ч албан тушаалгүй хэрнээ балбуулж л байна.

Ингэхэд Н.Энхбаяр үнэхээр Монгол Улсад хортой хүн үү, гэмгүй хүн үү гэдгийг яг таг мэдэх юм алга. Зөвхөн сүүлийн үед санаатай, санаагүй мэдээ мэдээлэл, хүмүүсийн ярианаас харахад тэр асар муу хүн. Түүнийг дагасан хүн ямар нэгэн байдлаар хохирдог төдийгүй шоронд ордог гээд нэр устай, баримттай асуудал дэлгэж байна. Үүнээс харвал тэр үнэхээр муу нөхөр. Ийм нөхрийн төлөө тэмцэхэд 10 жил байтугай 100 жил багадахаар харагдана.

Хаанчилж явах цагт нь цүнхийг нь зөөж байсан, өмнө нь сөгдөөд бөхөлзөж байсан, гараас нь хөтөлж улс төрд орсон гээд бүгд л түүний эсрэг зогсжээ. Хамгийн наад зах нь гэхэд Н.Энхбаярын ивээлээр их улс төрд орж, найман жил парламентад суусан, ахиад ч суух санаатай, нам намаас “орогнол” хүсэж явсан О.Баасанхүү хүртэл зүхэж сууна.

Өндөр сэнтийгээс буусан хойно нь горьдлого тээж, “хаан” сүрийг нь сэтгэлдээ хэвээр хадгалан очсон ихэнх нөхөд “Н.Энхбаярыг дагасан хүн шоронд ордог”, “Н.Энхбаярыг дагаж хайран жилүүдээ үрэн таран хийлээ” гэх зэргээр тал талаас нь боорлож байгаагаас харвал илтэд захиалга гэмээр. “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэдэг шиг ялагдал хүлээсэн ч Н.Энхбаярт найдлага тавиад баларсан хүн ч байгаа л байх. Улс төрийн амьдрал бол өнөөдрөөр сэтгэж төсөөлөх аргагүй зүйл гэдгийг мэдэхгүй усан толгойтнууд ч ирж наалдчихаад, цагаа тулахаар муучлан явдаг тал ч бас бий.

Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх мандаж л байна, бараг улс төрийнхөө оргилын дээд цэгт очсон нь энэ байх. Маргааш бэлдээ буусан байхыг хэн ч үгүйсгэхгүй, тийм адармаатай талбар бол улс төр. Ерөнхийлөгч Х.Баттулгыг тойрон хүрээлэгчид олон л байна, маргааш уруудахад дэргэд нь хэд үлдэх бол. Төрийн өндөр дээд суудалд олон жил заларна гэж байхгүй, ямар Хойд Солонгос биш. Тэр тусмаа олон ургальч үзэлтэй ардчилсан тогтолцоот төр, нийгэмтэй улсад ямар ч боломжгүй зүйл. Хойд хөршийн тэргүүн л өндөр дээд сэнтийд өөрийгөө удаан тогтоож байгаагаараа ардчилсан улс орнуудын түүхэнд тунаж үлдэхээр харагдана. Манайд үүнийг дуурайх гэж үзэж байгаа өндөр дээдэс бий. Билгэ тэмдэг бүхий дээд суудлын хугацааг хоёр жилээр сунгаж, зургаан жил болгочихоод сууж байгааг харж л байна. 

Хөдөлшгүй үнэн бол Н.Энхбаярт ахиад “Хаан” болох бүү хэл улс төрд эргэн орох боломжгүй болж байх шиг. Яагаад гэхээр түүнийг нэг мөр дарж авах ажиллагаа ахиад эхэлчихсэн гэж харж байна. Одоо түүний гарыг мухарлах ил ажиллагаа явуулж болохгүй учраас далд нүүдэл өрнүүлж байгаа нь зайлшгүй. Тэр МАХН-гүй бол “Нохойд барих модгүй” л нэгэн. Энэ янзаараа нам дарах ажиллагаа цааш өрнөвөл МАХН, Ногоон намын “Та бидний эвсэл” ч нуран унах төлөвтэй. Магадгүй МАХН-аас нүүр буруулагчид ч гарч ирэх магадлалтай боллоо. Түүний ганц найдвар бол МАХН. Үүнийг сарниах, бутаргах төлөвлөгөөт ажил явж байгаа нь илт. Түүний нөмөр нөөлгийг бараадаж очсон нөхөд дунд “эзэн”-дээ үнэнч үлдэх ноход нэг ч байхгүй. Бүгд л ашиг хонжоо хайгчид, гомдсон цөхөрсөн, гологдсон, хаашаа ч явж магадгүй улс төрийн “үхдэл”-үүд гэдэг нь нэгэнт батлагдсан зүйл.

Хамгийн ойрын буюу бэлэн жишээ гэхэд МАН-ын өвгөн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Л.Цог нар байна. Н.Энхбаярт хайртайдаа ч бус, энэ нийгэм улсдаа зүтгэлтэйдээ ч биш, зөвхөн ашиг хонжоо хайгчид гэдгийг сонгодгоор нь харууллаа. 2012 онд Н.Энхбаяр дээр уйлаад очиж байсан Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар түүний буянаар Н.Алтанхуягийн Засгийн газарт Шадар сайд, Сангийн сайдаар, Л.Цог УИХ-ын дэд даргаар ажиллаж л байсан. МАХН-д эргээд байдал эвгүйтэхээр МАН-даа Н.Энхбаяраа муулан, хамаг нууцаа дэлгээд ирж л байсан. Хошуугаа худалдаж, нэр нүүрээ барсныхаа шанд МАН доторх ашигтай байрлалаас сайдын суудалд заларч л байна.

Хэрвээ боломж байгаад Н.Энхбаяр өндөрлөгт очиход “Далан нас дардаггүй юм байна” гээд уйлаад л очих нөхөд, тэдэнд ичих нүүр байх биш. Даанч тийм цаг хугацаа, боломж алга. Гэхдээ улс төр хийхэд 60 нас битгий хэл 80 нас ч хөгшдөхгүй байх. Дэлхийн түүх ч тийм. Манайд ч 70 нас гарч улс төрийн зодгоо тайлсан нөхөд алийг тэр гэх вэ. Н.Энхбаярыг дарж авах төлөвлөгөө эрчимжиж байгаа болохоос биш, зогсолтгүй явж л байсан. О.Баасанхүү гэхэд эр зоригтойдоо МАХН-ыг булаах оролдлого хийж, Төрийн ордонд Их хурал зохион байгуулаагүй. Тэр хөрөнгө бэлтэйдээ хэдэн зуун гишүүдийг үнэтэй буудалд байрлуулж хооллоогүй л байхгүй юу. Түүний цаана өнөөх л бүлэглэлийн эрх мэдэл, хөрөнгө мөнгө л байсан болов уу. Харин оролдлого нь мухардсан залууд аль нэг нам сонгохоос өөр арга үлдсэнгүйгээ өөрөө мэдэгдэнэ лээ.

Уг нь Н.Энхбаярт хууль зохиогчид 2017 оны есдүгээр сар хүртэл төрд ямар нэгэн албан тушаал хаших, бас нэр дэвших нь хориотой хэмээн зүйлчилж өгсөн. Үүнийг АТГ-аас мэдэгдэж байв. Хууль зохиогчид өнгөрөгч 2016 оны УИХ-ын, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрнө.

Тэгээд Н.Энхбаяр залхана гэж бодсон байх. Гэтэл өнөөх хуулийн үйлчлэх хугацаа дуусаж, ямар ч саадгүй хэмээж байтал “Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байсан нөхдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй” хэмээн заагаад өгчихлөө. Тэгэхээр түүнд улс төрийн өрөг дээр хийх нүүдэл бараг алга. МАХН хэмээх бүлэглэлд найдах л үлдэж байна. Үнэн хэрэгтээ Н.Энхбаярыг парламентад сууж байгаасай, Ерөнхийлөгчийн суудалд заларч байгаасай хэмээн хүсэж байгаа хүмүүс олон л байж таарна. Сонин ч байх. Ийм л нэг улстөрчдийн нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах болсон нөхөр хаашаа ч үгүй насны тоогоо нэгээр нэмэн зогссоор байна.  

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.26.194.123) 2020 оны 04 сарын 23

Арай ч их хэлмэгдүүлж байгаа юм бишүү.дэлхийд 70,80,90 тэй ерөнхийлөгч зөндөө байна.энхбарт эрхийн олговол ногоон гэрлээр гарах боломж 90 хувь байгаа учраас л бүгд айж бна шүүдээ.одоо бүх муу муухай давааг давсан тул сонгогдлоо гэмшиж ард түмний төлөө үлдсэн насаа зориулах боловуу гэж бодох юм.өөр хүн алга даа.харин а.н.амаржаргал бас зүгээр боломжийн гэж үздэг.

2  |  0
Эгэл(64.119.22.252) 2020 оны 04 сарын 28

Энхбаяр Оросын нэхсэн их өрийг тэглэсэн,Мянганы замыг санаачилж эхлүүлсэн,Энхийг сахиулах ажиллагааны эхлэл болгож Кувэйтыг хүнд үед нь дэмжсэн Бусад нь Очирбат,Багабанди,Элбэгдорж нар тийм юм хийсэн гээд хэлүүлэх юу ч алга даа Ялгаа байгаа биз

3  |  0
Т.Батаа(66.181.184.167) 2020 оны 04 сарын 23

Хуцдаг. Энэ хүний хариер дуусаагүй.Хууль нь гууль болсон өнөагийн цагтновшнуудмхичнээн муулж, хог шороотой хутгавч түүнд итгэгсэд ард иргэд зөндөө. Журмын нөхөд бол ноход биш. Залхсан албан тушаал хонжоо хайсан нь намаас гарна л биз. Бид энэ хүнд итгэдэг. Улс төрийн өш хонзон гэж их ярих юм. Юу нь тийм солиорол байх вэ? Хамгийн гол нь газар нутгаа худалдсан, эх орноосоо урвасан, луйьар хийсэн хээл хахуулчид, шудрага бус хуульчид гээд халаа сэлгээ, заримыг нь хуулийн хатуу хариуцлагахүлээлгэх гээд эх орны тархайбутархай байдлыг эмх цэгцэнд нь оруулалгүй яадаг юммхулгайчийн нам МАХ-ыннөхөдү

1  |  0
Zochin(202.21.107.94) 2020 оны 04 сарын 25

Ene ih hun ug ni naad zah ni ih hurald suuj, uhaan bodloo oruulj l bh yostoi yum san. Hairan ch uls turch. Uls turiin neg saihan uul nuruu

2  |  0
zochin(66.181.190.253) 2020 оны 04 сарын 22

hunch muulakh hereggui. enervate manaikhnii zaniest met boljee. elbegdorjoos hamaagui deer hunc...

0  |  0
Овгон(188.242.45.204) 2020 оны 04 сарын 23

Ах нь сургаж дуу нь сонсодог Зан заншилаа мартах гэдэг чинь муугийн дохиодоо.Эргэх хорвоогийн жам есыг ойлгохгуй болсон нь харамсалтай !Их мэдэгч туршилгагуй байж дээш гарах гэдэг нь харагдаж байхад сохроор дугнэж узэх нь буруу шуу! Ядаж ходолморийн холс унэ цэн мэддэг байх нь чухал юмдаа.

1  |  0
Долгион(66.181.185.69) 2020 оны 04 сарын 24

Тоймч гэчижээ хар баас байж

1  |  0
Erdene(66.181.185.69) 2020 оны 04 сарын 28

Энхбаяр бол энэ цагийн лийдэр юм зарим нь энийг ойлгох хэрэгтэй тэр 70,эсвэл80 тай байсан ч итэвхтэй байсаар байх болно учир нь тэр заг зуурын хэлбэр биш юм тэр бодит байдал утага учиртай амьдралийн агуулгыг олж харсан энэ цагийн манлайлагч

7  |  0
Зочин(103.212.116.203) 2020 оны 04 сарын 28

Сүүлийн 10 жил МАНАН гийн ганц хийдэг ажил нь үнэхээр ганц хүнтэй дайтлаа. Энэ хооронд улс орны эдийн засаг Ард түмний амьдрал ахуй сайжирсангүй. Гэхдээ Н. Энхбаяр гуай ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг урагш тэмүүлэн зүтгэж МАНАН гийхны дургүйг хүргэсээр. Ганц хүнээс ингэтлээ айж тусгай хууль хүртэл гаргаж байхыг бодоход төрд байгаа хүмүүсийн но нь илрэх сандарцгааж байх шиг. Тэгэх тусам нь Дээшээ цойлон гараарай гэж Энхбаяр гуайд хүсэн ерөөе

6  |  0
зочин(103.229.121.110) 2020 оны 04 сарын 28

Үүнийг бичигч ичих нүүрний тухай бичсэн байна Харин ганц хүнийг муулагч та ичих булчирхайтай хүн мөн үү Илт зүйлийг буруу ярьдаг гуйвалдаг хүмүүсийг харахаар буудчимаар санагдах юм.Өөрөө чадахгүй бол хүн бүү муул тойсч гуай нүгэл\n

3  |  0
иргэн(103.229.121.110) 2020 оны 04 сарын 28

Хөлсний бичээчид хэний төлөө худал хуурмаг зүйл бичиж хонжоо хардаг юм.Сүүлийн 30 жилд гарсан ерөнхийлөгчдөөс хамгийн чадвартай нь хэн бүхний өмнө ил болсон.Монголчууын дунд яригддаг үг байдаг дээрээс ойчсон хүн дээшээ нь ч. доошоо нь ч харж чаддаг Харин доороос гарсан хүн эргэж ойчихоосоо үхтэл айсаар худал хуурмагийг хийдэг..Доороос гэдгийг би суурь хүмүүжил гэсэн утгаар бичлээ.Монголчууд харанхуй биш болсон Энэ бичиж байгаа хүн нийгэмээ харж орчноо мэдэрч амьдар.Яана даа өөрийн толгойгүй буруу хүмүүсийн үгээр ирээдүйгээ харж чаддаггүй хүн хогнууд тэртээ тэргүй ялагдана \n

4  |  0
иргэн(103.229.121.110) 2020 оны 04 сарын 23

иргэн(103.229.121.110) 2020 оны 04 сарын 22

иргэн(103.229.121.110) 2020 оны 04 сарын 25

Зочин(202.9.46.194) 2020 оны 04 сарын 22

Хөлсний бичээчийн л үг байна.

1  |  0
Зочин(66.181.161.59) 2020 оны 04 сарын 22

Улс төрийн зарчмаар тайлбарлаж чадахгүй байгаа бол үйлийн үр талаас нь харахгүй юу даа. Тэр хүртэх л ёстойгоо хүртэж буй. Магадгүй түүнээс ч ихийг хүртэх ёстой, өр төлөөс нь дуусаагүй болоод тэр өтлөж үхэх гэж байж ажрахгүй ингэж нэр ашигийн төлөө хормойгоо өшигчин яваа бизээ. Энэ бол бас нэг шаналан мөн биз. Тэр төөрөгдлөөс гарах аргагүй уначихаад ингэж зүг бүрт самардаж суух шиг байна.

0  |  1
Tushigtei hun(66.181.180.107) 2020 оны 04 сарын 22

Enkhbayar guian nuluuuuguur olond hun deeshee muruuduj bsan alban tushaaldaa hursen de Enkhbayar guiad ch bas aldaa ih bnaa yag mongol uls ard tumnee gesen nuhdiig olj tanij chadahgui itgelgui nuhdud itgel ugsun geed bnaa bna odoo neg tur ulsaa gesen setgeltei nuhudtui neg bag bolj l uls turd butsad irmeer bna

1  |  0
Ккк(64.119.25.9) 2020 оны 04 сарын 23

Энхбаяр одоо болсондоо. 2000-2009 онд хаанчлал тогтоож бөгсөө долоолгоод л бснаас өөр сайн сайхан юм хийсэн нь маш бага.

1  |  4
Zochin(85.218.48.83) 2020 оны 04 сарын 23

Manaid l 60 nasiig hugshirluu gedeg bolohos ebropt bol er hunii id hiij buteeh nas um bn lee

3  |  0
Zochin(85.218.48.83) 2020 оны 04 сарын 23

”Medleg,bolobsrolgui ” gej absan.Getel nuguu medlegtei,bolobsroltoi geed baisan nuhud dundaas C.bayar uuriguu umuurch gants nom bichsen.Bagabandi bol titem ugnees tsaashgui.odop Elbegdorjiin songuuli ugtaad bicheed bga ” Bi” - g hardaa. Elbegee bi.bi bi,bi tgesen,bi ingesen geed bga bi - geseer l duusah bh ha ha.Enhbayr bol urshuuh setgeltei aguu hun um,hiij buteesen orchuulsan olon nomtoi hun,bolobsroltoi ch hun.Enhbayriig bodbol iheehen idej uusan nuhud yalaa edleh tsag ireh bailgui

2  |  0
Irgen(70.181.127.87) 2020 оны 04 сарын 22

Odoo ene cagt enhbayar turd heregtei.nyamdorj met shig shudarga dyr esgej olniig buurahgyi.enhbayariig songuulid songoh ne zuv shyy.

2  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 04 сарын 22

Manan mapyydiin oppshorchid eh ornoosoo yrvagch Hyjaa tagnyylchidiin hoorondiin daind 2 nam nergvi bolj hyychin hugchin olgiarhyydiin honzongiin ve shatiig bied ard tvmen gvitsetgeh heregtei bolj bna yy .Bvgedeeree hytsatsagaa tonil chutgur lvvgee .

0  |  0
D(49.163.178.135) 2020 оны 04 сарын 22

TER DOOR HUTSAAD BGA ,TSUNH BARIGCH YU VE!!? UHSEN UILIINII CHIN ZALUUCHUUDDAA ZAI TAVIJ UGUH VE? TA MUUSAINUUDAD TSAGTAA ZAI Baitugai TAVIJ UGSUN, YAVSAN BILEE YANHAN BOLSON.. , ODOO BOL TIIM YUM BHGUI \ngedegiig OILGOJ bga biz ENKHBAYAR!

1  |  0
D(49.163.178.135) 2020 оны 04 сарын 22

ER HUN!!! ZUTGEED L BAI! CHI Er SHIG Er dedegee Novshnuudad haruulah hurtlee ZUTGE! HUH TENGER TUSHNEE CHAMAIG.. ,

3  |  0
иргэн(64.119.26.113) 2020 оны 04 сарын 23

Новшнууд Энхбаяраас айж байгаа гэдэг нь үнэн. Нэг алдсан хүн ахиж алдах учиргүй.

5  |  0
Иргэн(66.181.176.27) 2020 оны 04 сарын 28

Элбэгдорж ороолонг эрт дараагүйн төлөөс юмуу даа. Америкын элчин сайд Минтоны нууц захидлыг ил болгосон сэтгүүлч улс улсаас орогнол гуйн тэнүүчилж яваа. Уг захиан дээр хэн нь хэн бэ гэдгийг илэрхий бичсэн байгаа. Шар сэмжит хөгшин Дэмбэрэл, Баяр нар ямар бодолтой, Энхбаяр ямар бодлого баримталж байсныг тодорхой бичсэн байсан. Энхбаяр монголын эрх ашгийн төлөа зогссоноороо хэлмэгдсэн. Харийнхны гараас авилга авч улсаа худалдагчид санаа нэгдэн Энхбаярыг дарсан. Энхбаяр хэтэрхий аядуу байж тэдэнд боломж олгосноороо буруутай.

6  |  0
иргэн(202.9.46.209) 2020 оны 04 сарын 28

ХАГАРТЛАА БАЯЖСАН МАНАНГИЙН ЛУЙВАРЧИД ХУЛГАЙЧУУД Л ЭНХБАЯРААС ҮХТЛЭЭ АЙЖ БАЙГАА ,

10  |  0
b(103.14.38.10) 2020 оны 04 сарын 22

Burhanii surgaald ch bas shunalaa darj amidar geed zaaschisan baidgiig mani hun uuruu orchuulsan daa

0  |  1
Зочин(203.91.115.47) 2020 оны 04 сарын 22

одоо ном бичээд ач зээгээ харсан шигээ тайван сайхан амарсан нь дээрдээ

0  |  1
Иргэн (66.181.185.97) 2020 оны 04 сарын 22

Одоо өвгөчүүл залууст зайгаа тавьж өгмөөр юмаа. Залуу байхдаа түмний хөрөнгийг хувааж авчихаад ,одоо эрүү өвдөг нь нийлэх үедээ ард түмний төлөө зүтгэнэ гэж солиороод буг болоод байх хэрэг ву байна.

0  |  2
Top