Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлжээ  

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлолт хийж болзошгүй газруудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох илрүүлэх зорилгоор экологийн асуудал хариуцсан байцаагч нар эргүүл, хяналт шалгалтын үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.

Хяналт шалгалтаар Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан тус сумын иргэд Б, Г, Б, Е нарын үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.



Хууль бусаар газрын хэвлийд халдсан бол иргэн Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, 1.Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zorigt(71.9.2.98) 2020 оны 04 сарын 21

huulia changalaachee

0  |  0
Top